Эдийн засаг:
КИЕВ. /BBC/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Вашингтон хотноо лхагва гарагт айлчлахаар төлөвлөж байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж магадгүй гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Энэ нь Оросын довтолгоо хоёрдугаар сард эхэлснээс хойш түүний хилийн чанадад хийх анхны айлчлал болно. В.Зеленский мөн Конгресст үг хэлж магадгүй байна гэж нэрээ нууцалсан албаны төлөөлөгчид Америкийн хэвлэлүүдэд мэдээлжээ. Одоогоор айлчлал болон төлөвлөгөөний талаар албан ёсоор батлан мэдээлээгүй байна.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси мягмар гарагт Конгрессын гишүүдэд хаягласан захидалдаа лхагва гаргийн орой хуралдаанд оролцохыг уриалжээ.
В.Зеленский нийслэл Киев хотдоо гадаадын улс орнуудын удирдагчдыг тогтмол хүлээн авч уулздагаас гадна Украин даяарх цэргүүд дээрээ үе үе очиж нөхцөл байдалтай биечлэн танилцдаг. Тэрбээр мягмар гарагт фронтын шугамын Бахмут хотод гэнэтийн айлчлал хийжээ.
Украины Ерөнхийлөгч мөн Киев дэх ажлын өрөөнөөсөө дэлхийн удирдагчидтай байнга утсаар болон дүрсээр ярьсаар ирсэн. Гэхдээ хилийн чанадад гэнэтийн айлчлал хийх гэж буй нь дайн эхэлснээс хойших анхны удаагийнх болохоос гадна Украинд цэргийн тусламж дэмжлэг үзүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа АНУ-тай өрнүүлж буй харилцааны ач холбогдлыг илтгэж байна.
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18