Эдийн засаг:
Мэргэжлийн сумо бөхийн олон дээд амжилтын эзэн, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 28-нд Токио хотын сумогийн “Рёгокү-Кокүгикан” ордонд болох гэж байна.
Уг ёслолын дээд зэрэглэлийн тасалбар худалдаанд гарсан бөгөөд 5 сая иенийн үнэтэй 6 ширхэг “Diamond VIP NFT” тасалбар нь бусад зочдоос давуу эрхтэй гэнэ. Тэд Их аварга М.Даваажаргалын үсэнд хайч хүрэх эрхээс гадна “Миягино” дэвжээг өвлөн авах ёслолд оролцох, Их аваргатай хамт зоог барих эрхтэй. Мөн 69 дэх Ёкозүнаг бэлгэдсэн Хакүхогийн гарын 69 бэлэг тэднийг хүлээж байгаа аж.
Мэргэжлийн сумо бөхийн домогт аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Дархан аварга, олимпын мөнгөн медальт Жигжидийн Мөнхбатын хүү Даваажаргал тамирчны замналаа өндөрлүүлээд мэргэжлийн сумо бөхийн дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх ажилдаа ороод байгаа.
Хакүхо М.Даваажаргал 2007 онд мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга буюу Ёкозүна цол хүртэж, 14 жилийн турш дээд зиндаанд 45 удаа түрүүлэн 1187 даваа авсан юм. Тэрбээр 2021 оны Нагоя башёд нэг ч уналгүй 15 даваатай түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтыг шинэчилсэн билээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
Өчигдөр, 23:56
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
Өчигдөр, 23:42
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
4-11-2024, 10:32