Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

Д.Тогтохсүрэн: Сар шинээс эхлэн байнгын боомтуудыг нээхээр ярилцаж байна

Хуваалцах:

Д.Тогтохсүрэн: Сар шинээс эхлэн байнгын боомтуудыг нээхээр ярилцаж байна

 

УИХ дахь МАН-ын бүлэг энэ оны анхны хурлаа хийж, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцууллаа.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг өнөөдрийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, цаг үеийн асуудал буюу үнийн өсөлт, нүүрсний асуудал. Хоёрдугаарт, Авлигын хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль.

Бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт импортоос хамаарч байгаа. Тиймээс импортыг нээх чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй гэдэг дээр гишүүд санал хэллээ. Сар шинээс эхэлж байнгын боомтуудыг нээхээр ярилцаж байна. Нээчихвэл үнийн өсөлтийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлөх байх.

Нүүрсний хулгайтай холбоотой асуудал дээр УИХ, Засгийн газар манлайлал үзүүлж ажиллах ёстой. Энэ хүрээнд Авлигын эсрэг, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд тодорхой өөрчлөлт хийх шаардлагатай. УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гарч, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарах шаардлагатай гэж үзсэн.

Цаашид томоохон бүтээн байгуулалттай холбоотой шууд гэрээ байгуулах асуудлыг УИХ-аар оруулж, хэлэлцүүлж байж шийдвэрлүүлдэг эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн бүлгийн гишүүд үзлээ" гэлээ.

скачать dle 12.0