Эдийн засаг:
“Улс төр, эдийн засаг, эрхзүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. Тус чуулганд жагсагч залуусын төлөөлөл оролцож байна.
Жүжигчин Ц.Цогтбаяр: Бид талбай дээр сар гаран байсан, цаашид хэдэн сар үргэлжлэхээ мэдэхгүй байна. Бид шударга ёсны төлөө тэмцсээр байх болно. Танай нам өнөөдөр ард түмний хамгийн том дайсан болчихлоо. Танай намыг татан буулгахын төлөө бид бүх зүйлээ дайчилна. Намаа татан буулгахгүйн тулд өмнөх Ерөнхийлөгч, одоогийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцож, хууль, шийтгэлийг чангалаад өгөөч ээ. Хөөн хэлэлцэх хугацааг сунгаад өгөөч. Үүнийг та нар шийдэж өгч чадах уу?
3.4 сая иргэний бүх боломжийг хулгайлчихсан. Өнөөдөр бид утаагүй байх байтал хорт утаатай, Улаанбаатар “үхлийн хөндий” болчихоод байна.
3000 төмөр замчны хөдөлмөрийг талаар болгосон орлогч даргын асуудал байна. Ямар хүнд нь гүйцэтгэх ажиллагаа явуулсан бичлэг тараад ямар хүнд л явуулдаггүй юм бэ. Жишээ нь, манай залуусын албан шаардлагад хуульзүйн зөвлөгөө өгч байсан эгчийг албадан барьж, 25 хоног шоронд байж байна. Тэр хүний хэний хараат юм бэ, бүх зүйлийг ил болгоод өгөөч ээ.
Хил гаалиар 17 000 машин нүүрс бүртгэлгүй гарсан байна. Хяналтын таван байгууллага байгаа. Хэн нь ажлаа хийгээгүй байна. Таван хяналтын байгууллагын бүх дарга нар асуудалтай шүү, бүгд шоронд явах ёстой. Үүний төлөө ажиллахгүй бол Ерөнхий сайд та, залуучуудтай гадаа хамт жагсчих. Ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ гэдэг үг амнаас чинь ямар их гардаг юм бэ. Амандаа шүгэлээ зуугаад хамаг чадлаараа үлээчихээч дээ. Юу хүлээж, хүсээд байгаа юм бэ.
Үндсэн хуулийн гол амин сүнс нь хүний эрх, эрх чөлөө. Өнөөдөр ТЕГ, ЦЕГ надад гомдсон гэж байна. Би таван удаа байцаалтад орсон, хамаатны эгч шоронд орсон. Үүнийг шийдээч өгөөч. Чадахгүй бол ард түмний дайсан болсон танай намыг татан буулгахын төлөө бүхнээ хийнэ" гэсэн байр суурийг илэрхийллээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18