Эдийн засаг:
Төрийн шат шатанд хулгай нүүрлэсэн байна гэдгийг сүүлийн үед бид хангалттай л мэдэрлээ. Тиймээс хулгай нүүрлээгүй газар монголд үлдээгүй нь тодорхой. Таван жилийн өмнө л газраас нь эрх мэдэлтэй, албан тушаалтай нөхдүүд хулгайлж, хар мөрөө үлдээсэн “Найрамдал” зуслангийн асуудлыг орхиж боломжгүй санагдана.
Хэл ам, хэрүүл шуугиан тарьж, “Найрамдал” зуслангийн дарга болсон Б.Отгонбат тус зусланг хувийн компани шиг л олон жил дураараа авирлалаа. Гэхдээ бид хэтэрхий том хулгай гэж сүржигнээд энэ мэт төрийн өмчөө хамгаалахгүй орхигдуулж, шуналтнуудын гарт үрсээр л байх юм уу. Найрамдал зуслан бол ядарсан ардын хүүхдүүд амрахын хүсдэг нь “сачий” нь хүрэхээргүй газар болоод удаж байгаа.
Тэгэхээр энэ газарт санхүүгийн шалгалт хийж, ямар нэгэн хулгай, ашиг сонирхол нүүрлэсэн бол түүнийг нь цэгцлэх цаг нь ирсэн юм бишүү.
Найрамдал зуслангийн захирал Б.Отгонбатын найз н.Есөнмөнх, Отгонбатын эгчийн нөхөр, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нарын хаус найрамдал зуслангийн хашаанд ийнхүү сүндэрлэж байх юм.
Монголчуудын сэтгэхүйд угаасаа хэн нэгнийг шүтэн бишрэх хандлага “хоногшчихсон” юм шиг байгаа юм. Тийм ч учраас энэ сэтгэхүй дээр улстөрчид гаргууд гэгч нь тоглолт хийж, өөртөө “шударга” гэх имижийг бүрдүүлж, ард түмний “хүү, охин” болж “жүжиг” тоглох үзэгдэл хавтгайрсан гээд хэлчихэд нээх хол хэтрүүлсэн болохгүй биз.
Ямартай ч Монголчууд бидний дунд “шударга” гэж имижтэй явдаг УИХ-ын гишүүн, саяхан гуйлгаж, түйлгэж сайд болсон Ц.Даваасүрэнгийн хаус найрамдал зуслангийн хашаанд байна. Итгэмгүй. Харамсалтай нь энэ үнэн.
2019 онд Ерөний сайд байсан У.Хүрэлсүх тухай үед битүүхэн зарласан л юм билээ. Гэвч бид анзаараагүй өнгөрчээ. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх холбогдох албан тушаалтнуудад газрын асуудлыг шийдэх талаар үүрэг даалгавар өгч байсан тухай 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр News.mn сайд нийтлэгдэж байжээ.
Тус сайтад нийтлэгдэж байснаар “Анх “Найрамдал” зуслан нь 5220 га газартай байсан ч одоо 1200 га газартай үлдсэн. Иймээс тус зуслангийн эзэмшилд газар олгосон шийдвэрийг эргэн харж, буцаан олгох ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн удирдлагуудад тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгожээ. У.Хүрэлсүх “Найрамдал” зуслангийн маань хэдэн газраас нөгөө хэдэн хулгайч нар нь хулгайлаад авчихсан, эргүүлж олж авсан уу. Тийм сэтгэлгүй хулгайч нар төрд байгаад байсан байна лээ.
Хүүхдийнхээ зуслангийн газрыг хулгайлж аваад дээр нь байшин бариад хувьдаа авчихсан. Хүнд сэтгэл гэж нэг юм бас байна аа. Зогсоогоорой мэдэв үү. Барьсан байшинг нь буулгаж болно, нэг удаа буулга л даа. Ард түмэн хараг. Дахиад хүүхдийн зуслангийн газар, хүүхдийн спортын талбайн газрыг дээрэмдвэл төр төмөр нүүрээ харуулдаг юм байна гэдгийг үзүүлчих хэрэгтэй” гэжээ.
“Тийм сэтгэлгүй хулгайч нар төрд байгаад байсан байна лээ.Хүүхдийнхээ зуслангийн газрыг хулгайлж аваад дээр нь байшин бариад хувьдаа авчихсан” гэдэг үг бол найрамдалд хаустай байгаа хүмүүсийн нэрийг гаргаад ирэхэд л тодорхой харагдана. Бас л бяртай байгаа юм шүү. Эрх мэдэлгүй бол ийм зүйлийг хийж чадах ч үгүй. Энэ асуудал ингэсгээд л намжсан.
Б.Отгонбатын “бат суудал”-д 10 хувийн гэгддэг Ц.Даваасүрэнгийн нөлөө байдаг уу
Гэхдээ 2020 онд Эргэлт.мн сайтынхан уг газрын наймаанд хэн холбоотой байж болох сэжүүрийг нийтэлсэн байдаг.
Эргэлтийн сэтгүүлч УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нь ашиг сонирхолын зөрчилтэй жүжигчин Б.Отгонбатыг “Найрамдал” зуслангийн дэд даргаар томилуулах ажилд оролцож, АТГ-д нөлөөлж буй тухай дурьдсан байдаг.
Тэр бүү хэл 2019 онд хөндөгдөж байсан зуслангийн газрын наймааны асуудалд хэн холбоотой вэ гэдгийг хүртэл нийтэлсэн байгаа юм.
Нийтлэлийн хэсгээс эргэн сануулахад
“НАЙРАМДАЛ” ЗУСЛАНГИЙН ГАЗРЫН НАЙМААНД Б.ОТГОНБАТ ОРООЦОЛДСОН ГЭВ ҮҮ
Өнгөрсөн жил олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн газрын маргааны асуудал хурцаар яригдсан. Бүр эрх мэдэлтэй албан тушаалтнуудад тус төвийн газраас хууль бусаар олгосон. Үүний цаана авлига, мөнгө төгрөгийн асуудал ч байж болзошгүй зэрэг ноцтой зүйлүүд яригдаж байсныг уншигчид санаж буй биз ээ. Энэ асуудлаар өдгөө УИХ-ын гишүүн С.Амарсайхан хотын дарга байхдаа “Нарамдал” зуслан дээр очиж, бөөн сүр дуулиан болж байсан билээ. Бүр зарим газрын зөвшөөрлийг цуцалж байлаа. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дээрх газарт хяналт шалгалт хийж, ноцтой олон зөрчил илрүүлсэн байдаг. Энэ үеэр “Найрамдал” зуслангийн газар зарсан асуудалд дэд даргаар ажиллаж байсан Б.Отгонбат холбогдсон байж болзошгүй ноцтой баримт хууль хяналтын байгууллагад ирсэн байдаг. Олон улсын Найрамдал төвийн газрыг хууль бусаар зарсан, наймаалсантай холбоотой асуудал өнөөг хүртэл хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа юм.
Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ийнхүү мэдээлэгдэж байсан газрын наймаатай холбоотой асуудал “мартагдсан”. Ер нь улстөрд орж хумсалж, хулгайлах “дон шүүгэлсэн” эрхмүүдийг ураг төрөл, найз нөхдийн нь хэлхээ холбоог гаргаад ирэхэд л тодорхой болно. Ямартай ч үе үе сөхөгддөг ч тэгс гээд намжаад байгаа “Найрамдал” зуслангийн газрын асуудал, бас уг зуслангийн үйл ажиллагааг ингээд орхимгүй байна. Холбогдох байгууллагууд хяналтандаа авч, хяналт шалгалт хийж, ашиг сонирхолын зөрчилтэй нөхдүүдийг илрүүлж, энэ газрыг хулгайн хар мөрөөс цэвэрлэхсэн дээ
Б.МӨНХ
http://hardnews.mn/45474/
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56