Эдийн засаг:
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Байгаль хамгаалал, консервацийн бүлэг хамтран өнөөдөр Төрийн ордонд Байгаль орчны салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг тодорхойлж, дүн шинжилгээ хийсэн тайлангийн үр дүнг сонсож, холбогдох яам, агентлагийн удирдлага, албан хаагчид, ТББ-ын төлөөллүүд, эрдэмтэн судлаачдыг хамруулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Судалгааны баг нь байгаль орчны салбарт мөрдөгдөж буй 33 хуулийн давхардал, зөрчил, хийдлийн дүн шинжилгээг хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгааны үр дүнд нийт давхардал-96, зөрчил-164, хийдэл–335 байгаа нь цаашид Байгаль орчны салбарын багц хуулийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ бий болж, Байгаль орчны багц хуулийн төслийг нэн даруй УИХ-д өргөн барьж, 2023 оны Хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатайг харуулж байна.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн БОХХААБХ-ны дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, Монгол улсын сайд, боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар нар оролцож салбарын асуудлаар санал бодлоо хэлж, БОАЖЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга судалгааны ажлын талаар танилцууллаа. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Байгаль орчин, аялал жуулчлалын яам оролцов.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
Өчигдөр, 23:56
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
Өчигдөр, 23:42
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
4-11-2024, 10:32