Эдийн засаг:
Ням гарагт Балбын агаарын тээврийн “Yeti Airlines” компанийн зорчигч тээврийн нисэх онгоц осолдож, онгоцонд сууж явсан 72 хүн бүгд амиа алдсан байна. “Kathmandu Post” сонинд мэдээлснээр, «АTR 72» зорчигч тээврийн онгоц Катманду–Покхар чиглэлд нислэг үйлдэж байжээ. Багийн дөрвөн гишүүнээс гадна, 68 зорчигч сууж явсан уг онгоц Сети голын хавцлын орчимд осолдсон байна. Балбын Каски мужийн засаг захиргааны төлөөлөгчдийн мэдээлснээр, эрэн хайх, аврах ажиллагааны явцад 68 хүний цогцсыг олжээ.
Зорчигчдын дунд Энэтхэг, ОХУ, БНСУ, Ирланд, Австрали, Аргентин болон Францын иргэд байсан гэж Балбын Иргэний нисэхийн удирдах газраас гаргасан мэдэгдэлд дурдсан байна.
Балбын Ерөнхий сайд Пушла Камал аюулгүй байдлын хүчнийхэн болон орон нутгийн иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг уриалжээ. Эмгэнэлт явдалтай холбогдуулан нэгдүгээр сарын 16-ны даваа гарагт үндэсний хэмжээний гашуудал зарласан байна. Ослын шалтгааныг тогтоох комисс байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд комиссын бүрэлдэхүүнд Балбын цэрэг, нисэхийн салбарын төлөөлөл болох таван хүн оржээ.
Энэ нь 1992 оны есдүгээр сарын 8-наас хойш Балбын нутаг дэвсгэрт болсон нисэх онгоцны томоохон осол юм. Тухайн үед өмнөд Катмандуд “Airbus A300” зорчигч тээврийн нисэх онгоц уул мөргөж, эмгэнэлт явдлын улмаас 167 хүн амиа алдаж байжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18