Эдийн засаг:
НҮБ-аас өнгөрсөн долоодугаар сард гаргасан таамаглалаар дэлхийн олон оронд, ялангуяа Европ, Азийн орнуудын хүн ам ойрын 10 жилүүдэд буурах хандлагатай байгаа ажээ. Түүнчлэн зарим оронд хүн амынх нь тоо хэдийнээ буурч эхэлжээ. Тодруулбал, сүүлийн 10 жилд 10 саяас дээш хүн амтай найман улсын хүн амын тоо буурсны олонх нь Европын орнууд байна. Украинд дайны улмаас хүн амынх нь тоо огцом буурч байгаа бол Итали, Португал, Польш, Румын, Грект ч мөн буурах хандлагатай байна. Хүн амын тоо буурч байгаа шалтгаан нь улс орон бүрд харилцан адилгүй боловч нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоог илэрхийлдэг төрөлтийн түвшин буурах нийтлэг шинж ажиглагдаж байна. Дэлхийн банкны мэдээллээр, Өмнөд, Зүүн Европын орнуудад нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 1.2-1.6 байна. Гэтэл хүн амын тоог тогтвортой байлгахын тулд төрөлтийн түвшин хоёроос дээш байх шаардлагатай. Үүний зэрэгцээ хилийн чанадад амьдрахыг илүүд үздэг Польш, Румын, Грекийн иргэдийн тоо нэмэгдэх болжээ. Харин Японд хүн ам хөгширч буйгаас шалтгаалан хүн амынх нь тоо буурч байна. Энэ нь төрөлтийн түвшин доогуур /1.3/ байгаагаас гадна цагаачлалын урсгал бага байгаатай холбоотой байна. Тус улсын хүн ам 2011-2021 оны хооронд гурван сая гаруйгаар буурчээ. Энэтхэг хүн амынхаа тоогоор энэ онд Хятадыг гүйцэж түрүүлж магадгүй гэж “World Population Review” төрийн бус байгууллагын шинжээчид таамаглаж байна. Тэдний тооцоогоор, Энэтхэгт одоогоор 1 422 708 244 хүн амьдарч байгаа бол Хятадад 1 425 831 221 хүн амьдарч байгаа ажээ. Мөн Хятадын хүн ам 2100 он гэхэд одоогийнхоос тал орчим хувиар буурч, 1.4 тэрбумаас 771 саяд хүрч магадгүй байна. 2030 он гэхэд Орос, Герман, БНСУ, Испанийн хүн ам буурч эхлэх хандлагатай байна. Улмаар Европ, Америк, Азийн хүн ам 2100 он гэхэд бүгд буурч эхэлсэн байх бол Африкийн хүн ам өсөн нэмэгдсээр байх төлөвтэй байна. Ийнхүү Африк тивийн оршин суугчдын тоо 2100 он гэхэд 3.9 тэрбумд хүрч, дэлхийн хүн амын 38 хувийг эзэлж магадгүй байна.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18