Эдийн засаг:
Манай урд хөрш БНХАУ-д коронавирусийн тархалт өндөр хэвээр байна. Тус улс 2022 оны сүүлээс улс даяар хэрэгжүүлж ирсэн “Тэг ковид” бодлогоо сулруулж, хатуу хяналтаас хэвийн амьдралдаа шилжиж буй. Гэхдээ хяналтаа сулруулснаас хойш дотоодын халдвар хэд дахин нэмэгдээд байна. Хоёр жил гаруй хугацаанд хорионд байсан иргэдийн дотоодын зорчих хөдөлгөөн Цагаан сарын баярыг тохиолдуулан 50 гаруй хувиар нэмэгджээ. Хятадад Цагаан сарын баяраар халдварын хоёр дахь том давлагаа үүсэх вий гэдэг болгоомжлол бий. Харин Хятадын тархвар судлаач, мэргэжилтнүүд хүн амын дийлэнх нь халдвараар өвчилж, дархлаатай болсон учраас ойрын саруудад том давлагаа үүсэхгүй гэж мэдэгджээ.
Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ахлах тархвар сулаач У Зунью өнгөрсөн бямба гаригт /2023.01.21/ өгсөн мэдээлэлдээ “Одоо ид дэгдэж буй “Ковид-19”-ын давлагааны үеэр БНХАУ-ын ний хүн амын 80 орчим хувь халдвар аваад байна. Ойрын 2-3 сарын хугацаанд дахин ийм хэмжээний тахал сэргэх эсвэл улс даяар хоёр дахь том давлагаа гарах магадлал бага байна” гэжээ.
Хятад улсад "Ковид-19"-ийн Омикроны дэд хувилбар болох ВА.5.2 давамгайлж байгаа бол Бээжин, Тяньжинд BF.7 хувилбарын тархалт өндөр байгаа аж.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өнөөдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18