Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нэр бүхий хүмүүсийг АТГ-аас шалгах ажиллагаа явагдаж байгаа

Хуваалцах:
Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороо (ОББҮХ)-ны удирдлагуудын ажил, гэр, орон байранд нэгжлэг хийж байгаа гэх мэдээлэл цахим орчинд гарсан. 
Энэ талаар Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас тодруулахад "ОББҮХ-ны нэр бүхий хүмүүсийг шалгах ажиллагаа АТГ-т явагдаж байгаа. Энэ асуудалтай холбоотой шалгалт үргэлжилж байна. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэдгийг хэллээ. 
Хэвлэлүүдэд гарч буй мэдээллүүдээс тодруулбал, Б.Алтанзулыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой асуудлаар шалгаж эхэлсэн гэнэ.
Түүнийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн н.Хасбаатартай хамтран “Ад менирал” компаниар дамжуулан тус компанийн үйл ажиллагаанд оролцсон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн аж.
скачать dle 12.0