Эдийн засаг:
Тайванийн зэвсэг хөгжүүлэгч Жүншаны шинжлэх ухаан, технологийн хүрээлэн өнөө өглөө хамгийн сүүлийн үеийн далавчит пуужин туршлаа гэж Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Тус сонины мэдээлж буйгаар, 1200 хүртэлх км-ийн зайд байд тусах чадалтай уг далавчит пуужинг Пиндүн хошууны Зюпэн баазаас харвасан байна. “Газар-газар” ангиллын энэхүү пуужин нь тусгалын хүрээг нь нэмэгдүүлсэн “Hsiung Feng IIE” пуужингийн шинэчлэн сайжруулсан хувилбар болохыг хэвлэлд онцолжээ.
Жуншаны шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн мэдэгдэж байгаагаар, далавчит пуужин нь Хятадын зүүн эрэг дээрх Чиндао эсвэл Хятадын төв хэсэгт орших Ухань зэрэг эх газрын томоохон хотуудад хүрэх чадалтай гэнэ.
Туршилтын өмнөх өдөр Тайванийн загас агнуурын газраас агаар, далайн орон зайг хаах мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд дурдсанчлан, энэ сард дахин дөрвөн туршилт болно. “South China Morning Post” сонинд мэдээлж буйгаар, өнгөрсөн оны сүүлчээр дор хаяж зургаан пуужингийн туршилт явуулахаар төлөвлөж байсан ч цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас эсвэл Хятадын Ардын чөлөөлөх армийн сургуулилалтаас шалтгаалж цуцалсан байна. Өнөөдрийн туршилт нь Жуншаны Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн хувьд энэ жилийн анхны туршилт юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өнөөдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18