Дэлхийд

ӨМӨЗО хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ ОХУ-д экспортолж байна

Хуваалцах:

ӨМӨЗО-ны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг ачсан анхны ачааны галт тэрэг Жининий Долдугаар суман дахь төмөр замын ложистикын төвөөс энэ сарын 07-нд ОХУ-ыг зорин хөдөлжээ. Наранцэцгийн үр бүхий 55 чингэлэгтэй тус галт тэрэг Эрээн боомтоор дамжин, ОХУ-ын Екатеринбург хүрэх болно. Хятад-Европын ачааны "Улаанцав" галт тэрэг анх удаагаа хил дамнасан төмөр замаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортлохоор тээвэрлэж байгаа нь энэ юм байна. 2022 онд Улаанцав хот Хятад-Европын ачааны галт тэргэнд нийт 20 мянга гаруй тонн наранцэцгийн үр дайж экспортолсон нь 2021 оны мөн үеийнхээс 27.9 хувиар нэмэгдсэн байна.

Төмөр замын экспресс үйлчилгээ нь Хятад-Европын ачааны галт тэрэгний маршрутыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй дагалдах бодлогын хүрээнд хийсэн зохицуулалт аж.

Хяналт шалгалтыг талууд хамтран ухаалаг технологи ашиглан зохицуулснаар галт тэргээр тээвэрлэж буй импорт, экспортын бараа бүтээгдэхүүнд аж ахуйн нэгжүүд гаалийн бүрдүүлэлт давхар хийх шаардлагагүй юм байна. Төмөр замын экспресс үйлчилгээг ашигласнаар гаалиар нэвтрэх хугацааг 24 цагаар хэмнэж, нийт ачаа тээврийн хүргэлтийг 1-2 хоногоор богиносгон, чингэлэг тутмаас 200 гаруй юань хэмнэх боломжтой болжээ. 

скачать dle 12.0