Дэлхийд

Украины Бахмут хотод тулалдаан үргэлжилсээр байна

Хуваалцах:

Украины Бахмут хотод тулалдаан үргэлжилсээр байна
Бахмут хотын орлогч дарга Олександр Марченко “Орос-Украины хүчнүүд хотын гудамжинд тулалдсаар байна. Оросууд тус улсын зүүн хэсэгт оршдог эзлээгүй” гэжээ.         

Хотод үлдсэн 4000 иргэн хий, цахилган, усгүй байна. Тэд хоргодох байранд байгаа аж. Бахмутад нэг ч бүтэн барилга үлдээгүй, бүх барилга нь нурж сүйджээ.

Энэ хотод болон эргэн тойронд нь олон сар тулалдаан болж байна. Дайн эхлэхээс өмнө энд 75 мянган амьдарч байжээ. Бахмутыг злэх мөргөлдөөнд олон цэрэг амиа алдсан байна.

Шинжээчид энэ хотын стратегийн ач холбогдлын талаар өөр өөр байр суурьтай байдаг. Зарим нь ОХУ энэ хотын төлөө хэт их үнэ төллөө, Бахмут чухал хот биш хэмээн шүүмжилжээ. Украины цэргийн дарга нар “ОХУ энэ хотыг эзлэхийн тулд биднээс долоо дахин олон цэргээ алдсан” гэсэн байна.

Оросууд пуужингийн цохилт өгч, Вагнерын цэргүүд хотын дийлэнхийг бүсэлжээ. Хотын бүх гүүр нурсны сацуу харилцаа холбоо тогтоох боломжгүй болсон байна. Украины Ерөнхийлөгч Зеленьский хэд хоногийн өмнө хотод байдал улам хүнд болж байна гэсэн юм.

Эх сурвалж: BBC

скачать dle 12.0