Эдийн засаг:
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д хийх гурав хоногийн айлчлалаа эхлүүлэхээр өнгөрсөн даваа гарагт Москвад газардлаа.
Хоёр улсын төрийн тэргүүн бие биенээ эрхэм нөхөд хэмээн гар барин мэндэлснээр айлчлал эхлэв. Албан уулзалтын өмнө хоёр удирдагч дөрвөн цаг орчим албан бус уулзалт хийсэн гэсэн мэдээ бий.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин зочноо БНХАУ-ын даргаар улиран сонгогдсонд баяр хүргэхийн зэрэгцээ “Дэлхий дахин Хятад улсын болон таны амжилтыг бахархан харж байна. Бид ч бага зэрэг атаархаж байна” хэмээн хэлсэн нь олон улсын хэвлэлд онцлон бичигдэж байна. Харин зочин удирдагч “Таныг Оросын ард түмэн үргэлж дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн ерөнхийлөгч В.Путинд хандан хэлжээ.
Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын ерөнхийлөгчийг дайны гэмт хэрэгт буруутгаж байгаагаа мэдэгдсэний дараагийн өдөр энэхүү айлчлал эхэлсэн юм. ОХУ-ын ерөнхийлөгч асан Д.Медведев Олон улсын эрүүгийн шүүхийн дээрх мэдэгдлийн талаар Твиттерт “Хэнд ч хэрэггүй зүйл” хэмээн жиргээд түүнийхээ ард ариун цэврийн цаасны эможи тавьсан нь ОХУ ямар байр суурьтай байгааг тодорхой илэрхийлж байна хэмээн олон улсад шуугиж байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хувьд удирдагчаар дахин сонгогдсоноосоо хойш хойш анх удаа ОХУ-д айлчилж байна.
БНХАУ Орос Украины нөхцөл эхэлснээс хойш нэг жилийн ойн өдөр “Энхийн төлөвлөгөө” боловсруулсанаа дэлхий нийтэд танилцуулсан. 12 зүйл бүхий энэхүү төлөвлөгөөний гол агуулга нь БНХАУ Орос Украины асуудалд гүүр болж, энхийн хэлэлцээг эхлүүлэх боломжтой, дэлхий нийтийн энх тайвныг хангах зарчмыг олон улс мөрдөх шаардлагатай, улс орнууд бие биенийхээ бүрэн бүтэн байдлыг хангах ёстой, дайныг зогсоох гол арга зам бол хэлэлцээр хийх зэрэг хэд хэдэн онцгой асуудлыг хөндсөн байдаг.
Энх тайванд уриалсан тэрхүү мэдэгдлийг анхааралтайгаар хүлээн авч, нээлттэй байхаа ерөнхийлөгч В.Путин айлчлалын эхний өдөр мэдэгдлээ. Тус хоёр улсын хувьд стратегийн түншлэлийн харилцаатай бөгөөд энэхүү түүхэн харилцаагаа чухалчилж буйгаа айлчлалын үеэр онцолжээ.
Дэлхийн томоохон удирдагчид аль нэг улсад айлчлахынхаа өмнө тухайн улсынхаа хэвлэлээр өөрийн байр суурийг илэрхийлдэг гадаад харилцааны уламжлал байдаг. Энэ дагуу айлчлал эхлэхийн өмнөх өдөр В.Путины нийтлэл Хятадын “Жэньминь Жибао” сонинд, Ши Жиньпиний нийтлэл "Российская газета" сонинд нийтлэгдсэн байна. Хоёр удирдагч өнөөгийн олон улсын нөхцөл байдал, Москва, Бээжингийн хамтын ажиллагааны бичжээ.
Олон улсын зүгээс Ши Жиньпинийн энэхүү айлчлалыг БНХАУ Орос дахь нөлөөгөө улам бататгаж байгаагийн зэрэгцээ энхийн төлөвлөгөөгөө ажил болгох, Кремлийг хэлэлцээрийн ширээний ард суухад түлхэц үзүүлэх алхам хэмээн харж, дүгнэж байна. Харин В.Путины хувьд олон улсад ганцаардаж буй энэхүү хүнд нөхцөлд найдвартай түнш хайсан, улс төрийн төдийгүй эдийн засаг, зэвсгийн гээд бүх талын дэмжлэгийг БНХАУ-аас хүлээж байна хэмээн дүгнэж буй.
Ямартай ч БНХАУ-ын дарга олон улсын ээдрээтэй нөхцөлд ОХУ-д айчлал хийсэн нь олон улсын анхаарлын төвд байгаа нь гарцаагүй. Гурав хоног үргэлжлэх энэхүү айлчлалаар өнөөгийн хүйтэн байдал зөөлрөх үү, БНХАУ Орос Украины хямралд цэг тавих энхийн төлөвлөгөөгөө гүйцэлдүүлж чадах уу, АНУ болон өрнөдийн орнууд хэрхэн хүлээж авах зэрэг геополитикийн хувьд онцгой хүлээлт байсаар байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өнөөдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18