Дэлхийд / Мэдээ мэдээлэл

Саудын Араб, АНЭУ Илон Маскийн компанид хөрөнгө оруулахаар төлөвлөж байна

Хуваалцах:

ВАШИНГТОН. /The Information/.
 Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/ Америкийн тэрбумтан, бизнес эрхлэгч Илон Маскийн “SpaceX” хувийн компанид хөрөнгө оруулахаар төлөвлөж байна гэж “The information” мэдээллийн цахим хуудас эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.  
Эх сурвалжуудын мэдээлснээр, хөрөнгө оруулалтыг Саудын Арабын Баялгийн сангийн бүрэлдэхүүнд ордог “Badeel”,  АНЭУ-аас “Alpha Dhabi” компани гаргах төлөвтэй байна. Тэд И.Маскийн компанид “олон тэрбумын олон удаагийн санхүүжилт хийхээр” төлөвлөж байна гэж тус цахим хуудас мэдээлжээ.
 
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар,  “SpaceX”-ийн санхүүжилтийг “Morgan Stanley” банкаар дамжуулан олгох аж. Үүний сацуу “Bloomderg” агентлаг эх сурвалжуудаас эш татан мягмар гарагт мэдээлэхдээ, АНУ-ын засаг захиргаа улс орных нь хувьд чухал салбаруудад үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хянадаг И.Маскийн нөлөө улам бүр нэмэгдэж байгаад санаа зовж, түүний хөрөнгийг хүчээр дахин хуваарилах боломжийн талаар ярилцаж байна гэжээ. “SpaceX” компанийг И.Маск 2002 онд байгуулжээ. Тус компани нь “Falcon 1”, “Falcon 9”, “Falcon Heavy” зөөгч пуужингууд, мөн дахин ашиглах боломжтой “Dragon”, “Crew Dragon” болон “Starship” хөлгийг бүтээж хөгжүүлж байна. 
 
Д.ЖаргалЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0