Дэлхийд / Мэдээ мэдээлэл

Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийхээр Москвад хүрэв

Хуваалцах:

Тухайн газрын орон нутгийн цагаар 03-р сарын 20-ны үдээс хойш Хятад улсын дарга тусгай онгоцоор Москвад хүрч, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Орост төрийн айлчлалаа эхлүүлэв.

 Оросын цагаар 20-ны өдрийн 13:00 цагийн үеэр Ши Жиньпиний суусан тусгай онгоц Москвагийн Внуково олон улсын нисэх онгоцны буудалд газардав. Ши Жиньпин онгоцноос буухад ОХУ-ын шадар сайд Дмитрий Чернышенко нарын төрийн өндөр албан тушаалтнууд халуун дотноор угтан авлаа. Оросын тал нисэх онгоцны буудалд нижгэр угтах ёслол хийлээ. Цэргийн хамтлаг Хятад, Оросын төрийн дууллыг эгшиглүүлэв. Ши Жиньпин Оросын зэвсэгт хүчний хүндэт харуулыг үзэж, парадыг сонирхов.

  Ши Жиньпин бичгээр үг тарааж, Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс ОХУ-ын засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхны ерөөлийг дэвшүүлэв. Тэрээр онцлохдоо, Хятад, Орос хоёр орон уул усаараа залгалдсан найрсаг хөршүүд. Хятад Орос улсууд эвсэл холбоо үл байгуулах, сөргөлдөхгүй байх, гуравдагч талд чиглэхгүй байх зарчмын үндсэн дээр хоёр талын харилцааг хөгжүүлэн бэхжүүлж, харилцан хүндэтгэсэн, энх тайван зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтдаа хожих шинэ хэлбэрийн том гүрний харилцааны жишиг тогтоосон юм. Хятад, Оросын харилцааны хөгжлийн ололт амжилт нь хоёр орны ард түмэнд бодит ашиг тусаа хүртээж, дэлхийн хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ.

 ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга Цай Чи, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны тамгын газрын дарга Ван И, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд ЧиньГан нар хамт айлчилж байна. 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж: Ардын Сайт
скачать dle 12.0