Эдийн засаг:
Дэлхий даяар 1.5 тэрбум хэрэглэгчтэй Хятадын “ТикТок” компанийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чю АНУ-ын Конгрессын сонсголд оролцлоо. Тэрээр таван цаг орчим үргэлжилсэн сонсголын үеэр технологийн аюулгүй байдалтай холбоотой олон асуултад хариулжээ.
АНУ, Их Британи тэргүүтэй барууны орнууд ТикТок аппликэйшнийг хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулж, тагнуулын үйл ажиллагаа явуулдаг байж болзошгүй хэмээн хардаж байгаа юм. Тус аппликэйшн зөвхөн АНУ-д л гэхэд 150 сая орчим хэрэглэгчтэй.
Сонсголын үеэр Конгрессын гишүүн Нанетт Барраген хоёр хүүхдийн эцэг Чюгээс хүүхдүүд нь ТикТок ашигладаг эсэхийг асуухад “Үгүй” гэж хариулжээ.
Учир нь Шоу Зи Чюгийн гэр бүлээрээ амьдардаг Сингапурт 13-аас доош насны хүүхдийг ТикТок ашиглахыг хориглодог байна.
Түүнчлэн тэрээр ТикТок компани хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдах боломжгүйг хэлж, ил тод нээлттэй байхын тулд гадны ажиглагчийг оруулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Европын парламент мэдээллийн аюулгүй байдлын үүднээс ажилтнууддаа ТикТок ашиглахыг хориглосон шийдвэрийг өнгөрсөн сард гаргаж байсан. Түүнчлэн энэ сарын сүүлээр АНУ-д ТикТок аппликэйшнийг төрийн албанд ашигладаг гар утас болон бусад төхөөрөмжид суулгахыг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлнэ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өнөөдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18