Дэлхийд

Кремль ажилтнуудаа iPhone ашиглахаас татгалзахыг шаарджээ

Хуваалцах:

Оросын Ерөнхийлөгчийн захиргааны дотоод бодлогын хэлтсийн ажилтнууд гуравдугаар сард багтан iPhone утас барихаа болих шаардлагатай болжээ. Энэ талаар хэд хэдэн эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Коммерсант мэдээлсэн байна. 
 
Эх сурвалжийн мэдээлснээр, тэд ийм зааварчилгааг гуравдугаар сарын эхээр авчээ. Ингээд дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд бүгд iPhone утсаа солих үүрэг хүлээсэн байна. Энэ нь аюулгүй байдалтай холбоотой бөгөөд Америкийн төхөөрөмж мэдээлэл алдагдах, тагнах чагнах эрсдэлээс бүрэн хамгаалж чадахгүй гэж Кремлийн албаныхан үзэж байгаа аж. Тиймээс энэ ухаалаг утасны оронд Хятад утас эсвэл Оросын "Ростелеком" компанийн охин компани үйлдвэрлэсэн Аврора утас барихыг ажилтнууддаа зөвлөжээ.
 
Мөн бүс нутгийн захиргааны дотоод бодлого хариуцсан албан тушаалтнуудад ч энэ хориг хамаарах аж. Одоогоор дотоод бодлого, олон нийтийн төсөл, Төрийн зөвлөлийн үйл ажиллагааны хангамж, мэдээлэл технологийн харилцааны хөгжил, дэд бүтцийн хөгжил хариуцсан салбарын ажилтнуудыг iPhone утаснаас татгалзахыг зөвлөсөн байна.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/548065
скачать dle 12.0