Мэдээ мэдээлэл

Сибирийн хүйтэн агаарын нөлөөгөөр энэ жил баруун аймгуудад илүү хүйтрэх төлөвтэй байна

Хуваалцах:

Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийг хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Мөнхжаргал "Сибирийн хүйтэн агаарын масс Монгол руу цөмрөн орж ирж байна" гэж анхааруулж байна. Мөн монгол орны өвлийн агаарын даралтыг Сибирийн их даралтын орон тодорхойлдог. Сибирийн хүйтэн агаар нь 1990-ээд оноос хойш эрчимжсэн. Дэлхийн дулаарлын улмаас хойд хагаст байгаа цасны хэмжээ багассан. Үүнээс чийглэг дулаан агаар дээш хөөрч гардаг. Уур амьсгалын дулаарал, агаарт усан уур үүсгээд, өвөлдөө цасан бүрхүүл нэмэгдэх болсон. Ингэснээр газрын орчил урсгал өөрчлөгдөн  Монгол оронд тогтож байгаа хотос илүү гүнзгийрч байгаа юм гэдгийг онцлов. Монголд сүүлийн 18 жил хүйтрэлийн давтамж нэмэгдсэн.
Судалгаагаар 2000 оноос өмнө жилд эрс хүйтрэлт 2-3 удаа тохиолддог байсан бол үүнээс хойш 4-өөс дээш удаа болж нэмэгдсэн. Эрс хүйтрэл гэдэг нь -30 хэмээс дээш хүйтрэхийг хэлдэг. Товчхондоо, Монголын нийт нутгаар 4 удаа -30 хэмээс дээш хүрч эрс хүйтэрсэн байдаг. Энэ жилийн хувьд Монгол орны нийт нутгийн 20 гаруй хувьд зуд болох эрсдэл өндөр байна гэсэн тооцоо гарсан. Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан урьдчилсан төлвөөр Ховд, Увсын ихэнх нутаг, Баян-Өлгийн аймгийн зарим сум, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хойд хэсгээр зуд болох эрсдэл өндөр байна гэлээ.
скачать dle 12.0