Улс төр

М.Оюунчимэг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд болох гээд сандруухан яваа гэнэ

Хуваалцах:
Нүүрсний” хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгаалал /ХНХ/-ын сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд буй. Тэгвэл ирэх долоо хоногт болох УИХ-ын чуулганы хуралд дараагийн ХНХ-ын сайдыг танилцуулж, Ерөнхий сайд томилно гэх мэдээлэл байгаа юм. 
Харин тус албан тушаалд МАХН-ын дарга асан Н.Энхбаяр өөрийн туслах асан Б.Тулгыг зүтгүүлж байгаа бол, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ХНХ-ын сайдаар томилогдохоор чамгүй хүчин чармайлт гаргаж байгаа аж.
Мөн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Засгийн газрын гишүүн болох хүсэлтэй буйгаа илэрхийлсэн ч, МАН-ын удирдлагууд “УИХ-д хоёр удаа сонгогдсон, сул гишүүдээсээ тус албан тушаалд томилно” гэснээр тэрээр сайд хүмүүсийн нэрсээс мултраад байгаа аж. 
Зарим эх сурвалжууд “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХНХ-ын дараагийн сайдыг аль хэдийн тодруулсан. Нууцалж байгаад УИХ-д танилцуулна. Тус албан тушаалд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг томилогдож магадгүй байгаа” гэсэн юм.
скачать dle 12.0