Эдийн засаг:
Арванхоёрдугаар сард уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын зүүн хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 23-29 градус, Баян-Өлгий, Увс, Завханы өмнөд, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн зүүн, Архангай, Булганы баруун хэсэг, Ховд, Сэлэнгэ, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 17-22 градус, бусад нутгаар 9-16 градус хүйтэн байдаг.
Ирэх сард агаарын дундаж температур Хөвсгөлийн зүүн, Баян-Өлгий, Булган, Төв, Хэнтийн хойд хэсэг, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0,5 градусаар хүйтэн, Ховдын ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун, Дундговийн зүүн, Дорноговийн хойд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0,5-1,0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Уур амьсгалын дунджаар Увс, Завханы хойд, Ховд, Хөвсгөлийн баруун өмнөд, Булганы зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 5-7мм, бусад нутгаар 1-4 мм цас ордог.
Ирэх сард Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутаг, Баян-Өлгий, Завхан, Архангай, Төв, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Ховдын ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун, Дундговийн зүүн, Дорноговийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй гэж ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх
17-09-2024, 10:45
Чингэлтэй дүүргийн 5-р сургууль гурван
11-09-2024, 13:36
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр
10-09-2024, 13:38
Нийслэлийн ХҮН нам НИТХ-д нэр
6-09-2024, 00:30
Жүжигчин Э.Батхүү хуримаа хийнэ
5-09-2024, 23:57