Онцлох мэдээ / Улс төр

Т.Ганболд “Алтан дорнод Монгол”-ыг хууль бусаар өмчилж байгааг Паушок гэрчилжээ

Хуваалцах:

“Алтан Дорнод Монгол” компанийг үүсгэн байгуулагч, ОХУ-ын иргэн Сергей Викторович Паушокmой “Ikon.mn” сайт онлайнаар ярилцлага хийжээ. Түүний ярилцлагаас онцлох 24 ишлэлийг тоймлон хүргэе.
ЭШЛЭЛ 1Би Т.Ганболдтой өрсөлдөх арай ч болоогүй. Тэр ардын баатар царайлж байгаад  түүнийгээ бусдыг хуурахад ашиглах байх. Тийм л онцгой чадвартай нэгэн.
ЭШЛЭЛ 2.2011 онд “Рекат” компанитай хийсэн миний хэлэлцээр бүтэлгүйтсний дараа ноён Т.Ганболд миний компанийг 23 сая ам.доллараар худалдаж авахаар над дээр ирсэн. Наймааг гурав хувааж хийсэн. Эхний хэсэг нь миний авсан 18 сая ам.доллар, хоёр дахь нь тавдугаар сард “Рекат”-аас урьдчилгаанд төлөгдсөн гурван сая ам.доллар.
ЭШЛЭЛ 3.Д.Баатар бид хоёр олон дахин гадаад гүйлгээний шилжүүлэг хийхгүйгээр тохирч, Баатар над руу захиа илгээсэн. Захиан дээр “Рекат”-аас урьдчилгаанд төлсөн төлбөрөөр Т.Ганболдын төлбөрт тооцож, уг мөнгөө Т.Ганболдоос авна гэж тохирсон байсан. Өнөөдрийн байдлаар Ноён Т.Ганболд нийт үнийн дүнг 18 сая гэж яриад байгаа гэдгийг сонссон. Энэ мөнгийг Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт өгсөн авлига гэж яриад байгаа. Энэ бол худлаа.
ЭШЛЭЛ 4.Монголын хууль хяналтын байгууллагад танилцуулах зорилгоор бүх холбогдох бичиг баримтыг нотариатаар баталгаажуулж, өмгөөлөгчид явуулсан.
ЭШЛЭЛ 5.Ноён Т.Ганболд өөрийнхөө энэ тоглоомонд улсаа, хууль хяналтын байгууллагуудыг татаж оруулсан. Тэгээд ч зогсохгүй энэ тоглоомдоо АНУ-ыг мөн татан оруулсан.
ЭШЛЭЛ 6.Нью-Йоркод би “Газпром” банк болон “Бат бродерс” компанийн эсрэг шүүхийн маргаанд оролцож байгаа. Уг маргааны хүрээнд энэ бүх асуудал нь Монголын хууль, эрх зүйн орчноос хальж гараад байна.
ЭШЛЭЛ 7.Хуулийн байгууллагуудын бүх үйлдэл, алдаанууд татварын болон бусад бүх асуудлууд Нью-Йоркийн Дээд шүүхэд шалгагдана. Т.Ганболдын залилан хийсэн хууран мэхэлсэн бүх баримтууд байгаа. Өөрт байгаа бодит бүх мэдээллийг Нью-Йоркийн Дээд шүүхэд явуулсан. 
ЭШЛЭЛ 8. Монголын хууль сахиулах байгууллагад Т.Ганболд болон хамтрагчийнх нь хууль бус үйлдлийн талаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг олон удаа өгсөн.
ЭШЛЭЛ 9.Т.Ганболд “Монголын хууль сахиулах байгууллагууд миний нөлөөнд байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэх хаах эсэхийг би мэднэ” гэж хэлж байсныг бид баримтжуулсан.
ЭШЛЭЛ 10.Одоо яригдаж байгаа мөнгө нь “Рекат”-д буцааж өгсөн миний мөнгө. Т.Ганболд Монголын прокурорын байгууллагатай санхүүгийн холбоотой гэж ярьж байсныг баримтжуулсан гэж хэлсэн.
ЭШЛЭЛ 11.Миний шүүхэд гаргасан гомдол хоёр хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, Т.Ганболд болон түүний хамсаатнуудын луйврын үйлдлийг эрүүгийн журмаар шалгуулах, хоёрдугаарт, Т.Ганболд нь прокурорт авлига өгөхдөө ам.доллараар өгсөн гэж мэдэгдээд байгаа нь АНУ-ын Хууль зүйн яамаар шалгагдах нөхцөлийг бүрдүүлсэн.
ЭШЛЭЛ 12.Т.Ганболд, “Газпром” банкны хамтаар АНУ-ын шүүх рүү эхэлж хандсан нь Монголын хуулиар шийдэгдэх асуудлыг АНУ-ын шүүхээр шийдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь прокурор, АТГ болон бусад хуулийн байгууллагад нэг талаараа маш том тус болсон. Монголд л шударга байдлыг тогтоолгоно гэж бодож байвал эндүүрэл. 
ЭШЛЭЛ 13.“Алтан Дорнод Монгол” компанийг бүх хөрөнгөтэй нь Т.Ганболдод 23 сая ам.доллароор зарсан. Гэхдээ тэр хууль бусаар өмчилж байгаа. 
ЭШЛЭЛ 14.Т.Ганболд надаас компани худалдаж авсныхаа дараа “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн 71 хувийг эзэмшиж байсан Оросын “Алтан Дорнод” компанийн бүртгэлд өөрчлөлт оруулаагүй. 
ЭШЛЭЛ 15.Мөн “Яхтон” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт оруулаагүй. 12 мянган ам.долларын төлбөрөө төлөөгүй. “Яхтон” ХХК нь “Алтан Дорнод Монгол”-ын найман хувийг эзэмшиж байсан. Нийлүүлээд бодоход 79 хувь болж байна.
ЭШЛЭЛ 16.Т.Ганболд өөрийн эзэмшлийн биш компанийнхаа өмнөөс яагаад яриад байгаа юм бэ.
ЭШЛЭЛ 17.Нийт өрийн хэмжээ 100 гаруй сая ам.доллар байсан. Гэхдээ Т.Ганболд 300 сая ам.доллар гэж ярьсан.
ЭШЛЭЛ 18. Тэр компанийн эзэн болсныхоо дараа хэн нэгний өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэхгүй байхын тулд өөрийнхөө эзэмшлийн өөр компани руу тэр дор нь шилжүүлж, анх худалдаж авсан компаниа татан буулгасан байсан. Шүүж үзвэл, анхны худалдаж авсан компани нь долоон хоногийн дараа татан буугдсан байгаа.
ЭШЛЭЛ 19.“Газпром” банк “Коммерсантъ”-д өгсөн ярилцлагандаа тэдний өрийг худалдан авагч нь Т.Ганболд байсан гэдгийг дурдсан. Өөрөөр хэлбэл “Газпром” банк нь барьцаат зээлийн хөрөнгөө Ганболдын хамаарал бүхий “Бат бродерс” компанид зарсан.
ЭШЛЭЛ 20.Гандболдтой хуйвалдаад Ганболдод шилжүүлсэн зарсан гэсэн үг. Ингэснээр Ганболд нь нэгэн зэрэг өөрөө зээлдүүлэг, зээлдэгч болсон.
ЭШЛЭЛ 21.Би “Газпром” банкны зээлийн батлан даагч нь байсан юм. Тиймээс энэ бол бас л залилан. Нэг хүн өөрөө зээлдэгч болон зээлдүүлэгч байж болохгүй.
ЭШЛЭЛ 22.Энэ бүх асуудлыг Ганболд, Батзориг нар АНУ-ын хуулийн талбар руу чирээд оруулчихлаа. Энэ асуудлууд Монголд шийдэгдэхгүй ээ. Зөвхөн нэг газар шийдэгдэхээ больсон. Хөндлөнгийн газар хөндлөнгийн хүн энэ асуудлыг шийдэх болсон. Бүгдээрээ л ажлаа үнэнчээр хийгээсэй гэж хүсэж байна. Бид АНУ-д хандаад хэрэг үүсгээд тэднийг буруутай гэж үзвэл хариуцлагаа хүлээх байх. Цагаадвал зугаална биз. 
ЭШЛЭЛ 23.Би өөрийнхөө хувийн өмчийг л хамгаалсан. Алт олборлох өөрийн өмчөө хамгаалсан юм. Компанийн тооцоогоор тэр үед 350 кг алт алдагдсан байсан. Бид банктай төлбөр хийх хэрэгтэй байсан. Цалингаа тавих хэрэгтэй байсан. Ханган нийлүүлэгч нарт төлбөр хийх байсан. Гэтэл ажлыг нь бид хийгээд ашгийг нь нинжа нар хүртээд байсан.
ЭШЛЭЛ 24.Нагац эгчийнхээ нэр дээр нэг компаниа бүртгүүлсэн байдаг юм билээ.
http://dorgio.mn/p/100168
скачать dle 12.0