Эдийн засаг:
Английн банк Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурод 1,2 тэрбумаар үнэлэгдэх алтан гулдмайг нь эргүүлэн өгөхөөс татгалзлаа гэж Bloomberg мэдээлсэн байна. “Венесуэлийн хөрөнгийг хамгаалах ажил эхэлж байна” гэж сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидо Английн банкны мэдээллийг тайлбарлажээ.
Английн банк энэ шийдвэрээ Америкийн өндөр албаны хүмүүс Мадурогийн гадаадад байгаа хөрөнгийг битүүмжлэхийг хүссэний дагуу гаргажээ. Энэ хүмүүсийг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нар гэж эх сурвалж хэлжээ.
Венесуэлийн Төв банкны гадаад дахь нөөц 8,0 тэрбум ам.доллар байдгийн нэг хэсэг нь Английн банкинд байдаг юм байна.
“Энэ долоо хоногт Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн парламентын тэргүүн Хуан Гуаидог тус улсын түр цагийн ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрсөн. АНУ, Венесуэль Улсын дипломат болон эдийн засгийн харилцаа болон сөрөг хүчний парламент үндэсний ассамблей Хуан Гуаидог хүлээн зөвшөөрч байна” гэж АНУ-ын Сангийн яам мэдээлжээ.
Түр цагийн Ерөнхийлөгч Хуан Гуаидо ч “Венесцэлийн хөрөнгийг хамгаалах ажил эхэлж байна. Бид улсын хөрөнгө хулгайлахыг зогсоож, хүнс, эм, ирээдүй хүүхэд багачуулын төлөө зарцуулна” гэж твиттертээ бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидог ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэж зарласны дараа Ерөнхийлдөгч Николас Мадуро АНУ-аас дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдээд, Америкийн дипломат ажилтнуудыг 72 цагийн дотор эх орноосоо гарч явахыг шаардсан юм. Өмнөд Америкийн Венесуэль улсад эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсний улмаас улс төрийн нөхцөл байдал хүндэрч төрийн эргэлт хийх оролдлого гарсан юм.
Сөрөг хүчин олонх болсон парламентын мэдээлснээр бол 2018 оны дүнгээр тус улсын инфляци 1,7 сая хувьд хүрээд байгаа юм.
Инфляцийн ийм хямрал, их хэмжээний гадаад өр, эрүүл мэнд, эрчим хүч, нийгмийн хүрээний сүйрэл өнөөгийн Венесуэлийн бодит байдал болоод байна. Метро гэхэд л тасалбараа хэвлэх цаасгүй болсноос үнэгүй үйлчлэх болж, иргэд бараа бүтээгдэхүүнээ ихэвчлэн гар дээрээс бараагаар сольж авдаг болоод байгаа юм.
Английн банк Венесуэлийн алтыг өгөхгүй гэсний дараа Олон улсын валютын сан бас тус улсын нөхцөл байдлыг ажиглаж байгаад олон улсын хамтын нийгэмлэгийн шийдвэрт зохицуулан шийдвэр гаргана гэж мэдэгджээ. “Венесуэлийн маш хурдан өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлыг бид анхааралтай ажиглаж байна. Ийм нөхцөлд, өөр тохиолдолд ч бид олон улсын хамтын нийгэмлэгийн шийдвэрийг харж байж, үүнд захирагдах болно” гэж ОУВС-гийн төлөөлөгч Жерри Райс твиттер хуудсандаа бичжээ.
НҮБ-ын хүний эрхийн асуудлаарх дээд комиссар Мишель Бачелет бас танай улс дахь нөхцөл байдал хэзээ ч хяналтаас гарч мэдэхээр байна шүү, ингэвэл аюултай үр дагаварт хүрнэ хэмээн Венесуэльд анхааруулсан байна.
Нефть экспортлогч орнуудын байгууллагаа ОПЕК-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Баркиндо бас Вэнесуэлийн нөхцөл байдлыг сэтгэл түгшин ажиглаж байна. Энэ нь цаашдаа дэлхийн газрын тосны зах зээлд нөлөөлж мэднэ гэсэн байна.
Венесуэлиэс ОХУ-д суугаа Элчин сайд Карлос Рафаэль Фариа Тортос Ерөнхийлөгч Николас Мадуро Мексик, Уругвай улсуудыг засгийн газар, сөрөг хүчний хоорондох яриа хэлэлцээр зуучлагч болж өгнө үү гэж хүссэн хэмээн мэдэгдээд ОХУ-ыг ч бас зуучилж өгөхийг хүссэнийг мэдэгджээ.
Элчин сайд Оросын талыг олон улсын зөрчилдөөнийг “Зуучилж зохицуулах талаар туршлагатай” гэж тэмдэглэжээ. Хэрэв танай засгийн газар хүсч байгаа бол ОХУ танай засгийн газар, сөрөг хүчний хооронд зуучлахад бэлэн байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны Латин Америкийн газрын захирал Александр Щетинин хэлсэн байна.
Харин Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, өдгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болоод байгаа парламентын спикер Хуан Гуаидо улс орондоо бий болоод байгаа улс төрийн хямралыг хэрхэн зохицуулах талаар “Венесуэль тусгаар тогтносон улс. Өөрийнхөө хямралыг өөрсдөө зохицуулна” гэж мэдэгдсэнийг ТАСС агентлаг иш татжээ.
Хамгийн сүүлийн мэдээгээр Америкийн дипломатчид Венесуэлийн нийслэл Каракасыг орхиж гарсан байна. ТАСС агентлагийн мэдээлснээр бол дипломат ажилтнууд тодорхой хугацаагаар тус орноос гарлаа гэж мэдэгджээ.
Гэхдээ Венесуэлийн Засгийн газар Америкийн дипломатчдыг эх орноосоо 72 цагийн дотор гар гэсэн шийдвэрээ түр хугацаагаар цуцалж, АНУ-ын ЭСЯ-ны байранд хэлэлцээр хийж байна гэж Гадаад хэргийн яам нь мэдээлсэн байна. Энэ хэлэлцээрээр Венесуэль улс АНУ-д өөрийн эрх ашгийн шаардлага тавьж байгаа бололтой.
Венесуэлийн гадаад хэргийн яамны мэдэгдэлд хэрвээ 30 хоногийн хугацаанд хоёр улс хэлэлцэж тохирохгүй бол дипломат ажилтнуудыг АНУ-руу буцаана гэж тэмдэглэжээ.
ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56