Ирэх сарын 30-ны өдрөөс эхлэн АНУ-д зочлох цагаачлалын бус визийн хураамж 160 ам.доллароос 185 ам.доллар болж нэмэгдэж байгааг АНУ-ын Элчин сайдын яамнаас өнөөдөр мэдээллээ.
Харин өргөдөл дээр тулгуурласан (H, L, O, P, Q, болон R) визийн хураамж 190 ам.доллароос 205 ам.доллар болж нэмэгдсэн байна. Түүнчлэн Е визийн мэдүүлгийн хураамж 205 ам.доллароос 315 ам.доллар болж тус тус нэмэгдэх аж. Энэхүү өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө визийн хураамжаа аль хэдийнэ төлсөн бөгөөд хүчинтэй хугацаа нь дуусаагүй төлбөрийн баримттай виз мэдүүлэгчид ярилцлагын цаг товлохын тулд нэмэлт хураамж төлөх шаардлагагүй юм байна. Ярилцлагад орсон бөгөөд визийн мэдүүлэг нь хянан шалгагдаж буй виз мэдүүлэгчид нэмэлт хураамж мөн төлөх шаардлагагүй юм.
Виз хэрхэн мэдүүлэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://ustraveldocs.com/mn/index.html цахим хуудаснаас харах боломжтой. Хэрэв нэмэлт асуулт байвал харилцагчийн үйлчилгээний төвийн https://ustraveldocs.com/mn/mn-main-contactus.asp холбоосоор холбогдох юм байна.