Мэдээ мэдээлэл

Эрт илрүүлэгт иргэдийн 80 хувийг хамруулахыг үүрэг болголоо

Хуваалцах:

Эрт илрүүлэгт иргэдийн 80 хувийг хамруулахыг үүрэг болголоо

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2023.05.03) болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдалтын явц, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай” 06 дугаар тогтоолд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Үүнтэй холбогдуулж хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгалаа.

Мөн хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны багц төлбөрийн хэмжээг инфляци, үнийн өсөлттэй уялдуулан судалж нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын цахим системийн дэд бүтэц, программ хангамж, хөгжүүлэлтийн санхүүжилтийг шийдвэрлэхийг  холбогдох сайд нарт даалгалаа.

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон даяар зохион байгуулж буй.

Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд энэ оны тавдугаар сарын 01-ний байдлаар улсын хэмжээнд хүн амын 30 хувь нь хамрагдаад байгаа бөгөөд 2023 онд нийт иргэдийг 80 хувийг хамруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

скачать dle 12.0