Мэдээ мэдээлэл

Энэ сарын 25-наас УДЭТ-ын урд талд машин зогсоохгүй

Хуваалцах:

Энэ сарын 25-наас УДЭТ-ын урд талд машин зогсоохгүй

 

Улсын Драмын Эрдмийн театр(УДЭТ)-ын урд талын автомашины зогсоолыг татан буулгах шийдвэрийг Нийслэлийн ЗДТГ-аас гаргасан ч хугацаа нь тодорхойгүй байсан юм. 

Тэгвэл УДЭТ-ын урд талын авто зогсоолын үйл ажиллагааг тавдугаар сарын 25-ны дотор зогсоож, тохижуулах Хотын даргын шийдвэр гарсан болохыг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр мэдээллээ. 

Тэрбээр "Төлбөртэй, төлбөргүй ч бай төв театрынхаа өмнө машины зогсоол ажиллуулж байгаа нь зохимжгүй. Театрын өмнөх талбай нь өргөн цэлгэр, тохилог орчин байх ёстой" хэмээн байр сууриа илэрхийлж байв. 

скачать dle 12.0