Мэдээ мэдээлэл

Үр тарианы аюулгүй байдлын талаар хамтран ажиллахыг уриалжээ

Хуваалцах:

Үр тарианы аюулгүй байдлын талаар хамтран ажиллахыг уриалжээ

 

НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгчийн орлогч Дай Бин уржигдар энэ 7-р сард болох "НҮБ-ын үр тарианы салбар-2023"  хурлын тухай хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Дай Бин: "Олон улсын хамтын нийгэмлэг дэлхийн үр тарианы аюулгүй байдлын хүрээнд хамтран ажиллаж, тогтвортой хөгжлийн зорилтоо биелүүлэхийн төлөө хичээх ёстой. Талууд худалдааг чөлөөлж, хөрөнгө оруулалтыг хялбарчлан, хууль бус хоригийг цуцалж, ХАА-н худалдааны шударга дэг тогтоож,  үр тарианы хангамжийг нэмэгдүүлж, аюулгүй, тогтвортой, шуурхай үр дүнтэй, нээлттэй, багтаамжтай харилцан ашигтай нийлүүлэлтийн тогтолцоо бий болгох ёстой. Хурлын бэлтгэл ажилд Хятад улс идэвхтэй оролцож,“Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт, Дэлхийн хөгжлийн санаачилгын хүрээнд хөдөө аж ахуй, үр тарианы  салбарт хамтран ажиллаж, ядууралгүй, өлсгөлөнгүй дэлхий ертөнцийг хамтдаа цогцлооход бэлэн байна" гэжээ.
 
“НҮБ-ын үр тарианы салбар-2023" хурлыг энэ оны  7 сарын 24-26-ны өдрүүдэд Италийн Ром хотод зохион байгуулах юм.
 
Г.Бямба
скачать dle 12.0