Хүн амын асар өргөн хэмжээний модернизац нь хятад маягийн модернизацын онцлог юм. Өнөөдрийг хүртэл дэлхий дээр аж үйлдвэржсэн улсын тоо гуч ч хүрээгүй. Нийт хүн амын тооны дээд хэмжээ 1 тэрбумаас ихгүй байна. Хятадын 1.4 тэрбум гаруй хүний модернизац нь урьд өмнө байгаагүй хүндрэл, ээдрээтэй байдал, хөгжлийн зам, сурталчилгааны хэв маяг ч өөрийн гэсэн онцлогтой байх ёстой.
Давуу тал, хүртээмжээ бүрэн ашиглах нь
"Хүн амын асар их хэмжээ гэдэг нь хүний нөөцийн асар том давуу тал гэсэн үг". Шанхайн Зам тээврийн их сургуулийн Антай эдийн засаг, менежментийн коллежийн хүндэт профессор Лү Мин хэлсэн байдаг. Тэрээр:
- Хятад улс хөдөлмөрийн насны 880 сая хүнтэй. Энэ нь дэлхийн бүх хөгжсөн орнуудаас илүү юм. Хүн амын асар их хэмжээ нь мөн өргөн зах зээлийн орон зай, хэрэглээний ихээхэн чадавх гэсэн үг. Хэт том хэмжээний зах зээлд технологи, бүтээгдэхүүн нь цар хүрээтэй үр бүтээмжийг бий болгох магадлал өндөр байдаг. Энэ нь технологийн дэвшлийг дэмжиж, бизнесийн шинэ загвар, хэрэглэгчийн брэндийг бий болгоход тохиромжтой юм гэж хэллээ.
Хятад улсад бүх төрлийн авьяас чадвар арвин бий. Өвөр Монголын North Heavy Industry Group.-ийн хамгаалалтын хэсгийн 502 цехийн Лю Яньбингийн үзэж буйгаар өндөр ур чадвартай боловсон хүчин бол аж ахуйн нэгжийн хөгжлийн гол хүч гэдэгт итгэдэг. Мөн түүнчлэн технологийн шинэчлэлийг дэмжин, шинжлэх ухаан, технологийн ололт амжилтуудын хувирлыг бодитойгоор хөгжүүлэхэд чухал хүч, мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэх урт хугацааны механизмыг бий болгох, том гүрний илүү олон “дархан”-ыг бэлтгэхийг зөвлөж байна гэж хэлсэн юм.
Хэбэй мужийн Шинтай хотын дарга Сүн Хуа-Ин:
- Хятад улс дунд орлоготой 400 сая гаруй хүнтэй, нийт 1.4 тэрбум гаруй хүн амын нэг хүнд ногдох ДНБ 12 мянга гаруй ам.долларт хүрч, хэт том зах зээлийн хөгжлийн эрч хүч нэмэгдэж байна. Хүн амын асар их хэмжээний давуу тал болон хүний нөөцийн их ашгийг бүрэн дүүрэн ашиглаж, инновацад суурилсан хөгжлийг баримтлан, хөгжлийн хувьд хүмүүсийн амьжиргааг баталгаажуулж, сайжруулах ёстой гэв.
Хүбэй мужийн Чао Лянь/Эх орондоо буцан ирсэн хүмүүсийн холбоо/ холбооны дэд дарга Ян Дапэн:
- Хятад улс нь НҮБ-ын Аж үйлдвэрийн ангилалд аж үйлдвэрийн бүх төрлөөр дэлхийд цорын ганц улс бөгөөд 220 гаруй аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэлхийд нэгдүгээрт ордог. Инновацын чадавхыг тасралтгүй сайжруулж, дутагдлаа нөхөхийн тулд аж үйлдвэрийн гинжин хэлхээний тасралтгүй хөгжил дэвшилд хүрснээр янз бүрийн асуудлыг шийдвэрлэж, ард түмний анхаарч байгаа зүйлд хариул өгөх чадвар улам нэмэгдэж байна гэлээ.
"Өнөөдөр зуун жилд байгаагүй их өөрчлөлт гарч байна. 1.4 тэрбум гаруй хүн амтай дэлхийн хамгийн том хөгжиж буй орон тэнцвэргүй, хөгжлийн хангалтгүй байдлын асуудлыг шийдэж, шинэчлэл, хөгжил, тогтвортой байдлын ажлууд, олон зөрчил, эрсдэл, сорилтууд, засаглалын шалгуурууд урьд өмнө байгаагүй их байна. ХКН-ын Түүхийн үзэсгэлэнгийн танхимын захирал Ү Шяндүн:
- Энэ нь биднээс нөхцөл байдлыг стратегийн үүднээс гаргаад зогсохгүй, гол гол газруудад нөхцөл байдлыг сайн зохицуулахыг шаардаж байна. Хамгийн ил тод зөрчил, асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн хүчин чармайлтыг төвлөрүүлж, өөрсдийн ажил хэргийг сайн удирдахад төвлөрүүлэн, хямралын үед шинэ боломжуудыг бий болгож, өөрчлөгдөж буй нөхцөл байдалд шинэ нөхцөл байдлыг нээх шаардлагатай байна гэж ярилаа.
Хүмүүсийн амьдрал бүх чиглэлээр сайжирсан
Хятадын онцлогтой социализм шинэ эринд орсноос хойш нам, улс орны ажил хэрэг нь түүхэн амжилт, түүхэн өөрчлөлт гаргаж, Хятадыг социалист модернизац улс болгох шинэ аяныг бүх талаар эхлүүлэхийг дэмжинэ.
Улс орон даяар ядуу зүдүү 832 шянь, хөдөөгийн 100 сая шахам ядуу хүмүүсийг ядуурлаас гаргаж, 9.6 сая ядуу хүнийг шилжүүлсэн. Бид тасралтгүй тэмцлээр дамжуулан хүн төрөлхтний түүхэн дэх ядуурлын эсрэг хамгийн том тэмцэлд ялж, Хятадад чинээлэг нийгмийг бий болгосон юм. Дэлхий дээр 700 сая орчим туйлын ядуу хүмүүс байсаар байна. Олон улсад баян ядуугийн ялгаа улам бүр газар авч байгаагийн эсрэг Хятад улс төлөвлөсний дагуу ядуурлын эсрэг тэмцэлд ялж, “НҮБ-ын 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийн ядуурлыг бууруулах зорилтыг 10 жилээр урьдчилан биелүүлсэн нь дэлхийн ядуурлыг бууруулах түүхэнд маш том амжилт юм.
Хөдөө аж ахуй, хөдөөгийн модернизацын тасралтгүй хөгжил дэвшилд хөдөөгийн ард иргэдийн амьжиргаа ихээхэн сайжирч, хөдөөгийн өнгө төрх бүрэн шинэ болсон гэж Жэжян мужийн Нингбө хотын академийн Мал аж ахуйн хүрээлэнгийн дэд захирал Чэнь Шүфан үзэж байна. Үр тарианы гарц найман жил дараалан 1.3 триллион жингээс (жин=500g) дээш хэвээр байгаа бөгөөд 1.4 тэрбум гаруй хүний хүнсний аюулгүй байдал үр дүнтэй баталгаажсан байна.
"Нам, төр улс нь хувийн эдийн засагт их ач холбогдол өгдөг. Намын халамж, урам зоригоор өссөн хувийн бизнес эрхлэгчийн хувьд би гүн гүнзгий ойлголттой. Хятад улс ‘Хоёр гуйвшгүй’-г чин сэтгэлээсээ хэрэгжүүлж, бизнесийн орчныг өөдрөг болгон, өндөр зэрэглэлийн социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бий болгож, улсын эдийн засгийн хүчин чадлаараа түүхэн үсрэлтэд хүрсэн гэж "Cialis Group"-ын гүйцэтгэх захирал Жан Шинхай хэллээ. 2023 оны 01-р сарын байдлаар улсын хэмжээнд 170 сая бизнесийн байгууллага байна. Хувь хүний аж үйлдвэр, худалдааны байгууллагын тоо олон, эрч хүчтэй байх нь тогтвортой өсөлт, ажил эрхлэлтийн суурь, мөн чанартай хөгжлийг дэмжих хүчин зүйл юм.
- Шинэ эрин үед бид шинэчлэлийг цогцоор нь гүнзгийрүүлэн, нээлтийг зогсолтгүй өргөжүүлж, тогтолцооны гүнзгий саад бэрхшээлийг арилгахад анхаарч, социалист модернизацын сэдэл, эрч хүчийг байнга нэмэгдүүлэн, Хятадын тогтолцооны давуу талыг улсын засаглалын үр өгөөж болгон илүү сайн өөрчлөх болно. Эрүүл мэндийн салбарт Хятад улс эмнэлгийн системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, эрүүл мэндийн үндсэн тогтолцоог тасралтгүй сайжруулан, эмнэлгийн үйлчилгээний чадавх, эмнэлгийн аюулгүй байдлын түвшинг сайжруулсаар байна гэж Хятадын Анагаах ухааны академи, Бээжингийн Ше Хэ анагаах ухааны коллежийн намын хорооны нарийн бичгийн дарга Яо Жианьхун ярьсан байна.
Илүү сайн боловсрол нь тоо томшгүй олон хүний хувь заяаг өөрчилж, илүү тогтвортой ажлын байр, илүү гайхамшигтай амьдралыг бий болгож, илүү сэтгэл хангалуун орлоготой болж, жирийн гэр бүлийн материаллаг нөхцөл сайжран, нийгмийн баталгаа нь олон зуун сая хүний амьжиргааны эх үүсвэр болж, эмнэлгийн болон эрүүл мэндийн үйлчилгээний дээд түвшин хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалж, илүү тав тухтай орон сууц нь илүү олон хүнийг амар амгалан, сэтгэл хангалуун амьдрах боломж олгож, илүү үзэсгэлэнтэй орчин нь экологийн сайн сайхан байдлыг сайжруулсаар. Хятадын Коммунист намын 18-р Их Хурлаас хойш хүмүүсийн амьдралын түвшин бүх чиглэлээр сайжирч, чухал ололт амжилтууд бий болж, хятад маягийн модернизацын бат бөх суурийг тавьжээ.
Тогтвортой байдалд ахиц дэвшил гаргахыг эрмэлзэж, алхам алхмаар урагшлах нь
Дэлхийн хамгийн том хөгжиж буй оронд модернизацыг дэмжих нь түүхийг бүтээх агуу үйл хэрэг болох хувь тавилан юм.
Хятад улс 1.4 тэрбум гаруй хүнийг модернизацад оруулсан нь одоогийн хөгжиж буй орнуудын нийт тооноос их байгаа бөгөөд дэлхийн хүн ам модернизацад орж байгаа хүн амаас хоёр дахин илүү болж, модернизац дэлхийн зургийг дахин бүрэн бичих болно. Чэнь Чипин:
- Энэ бол хүн төрөлхтний түүхэнд алс холын нөлөө бүхий томоохон үйл явдал бөгөөд хүнд, нарийн системийн төсөл юм. Зогсолтгүй, алхам алхмаар эрэлхийлж, үргэлжлүүлэн урагшлах ёстой гэв.
Хятадын эдийн засаг, нийгмийн илүү сайн хөгжил нь 1.4 тэрбум гаруй хүний эрч хүч, чадлыг сэргээх ёстой. Янь Дапэний үзэж буйгаар асар олон хүн амыг үр дүнтэй ашиглах үндэс нь хүн амын чанарыг тасралтгүй сайжруулах явдал. Бид үндэсний стратегийн чадварлаг боловсон хүчний хүчин чадлын бүтээн байгуулалтыг хурдасгах, илүү их мастер, стратегич эрдэмтэд, шинжлэх ухаан, технологийн удирдагч, инновацын баг, залуу шинжлэх ухаан, технологийн чадварлаг боловсон хүчин, гарамгай инженерүүд, өндөр ур чадвартай боловсон хүчнийг төлөвшүүлэхийг эрмэлзэж, бүх талаар онцгой чадварлаг боловсон хүчнийг орчин үеийн хэлбэрт оруулахад анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэлээ.
Хүн амын өргөн цар хүрээтэй модернизацыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд хүн төрөлхтний түүхэнд дагаж мөрдөх үлгэр жишээ байхгүй, Хятад улс өөрийн гэсэн замаар замнаж, ард түмнээр төвлөрүүлсэн хөгжлийн үзэл бодлыг баримтлан, хөгжил нь ард түмний төлөө, хөгжил нь ард түмнээс хамааралтай, хөгжлийн үр жимсийг ард түмэн хуваалцдаг гэсэн зарчмыг баримтлах ёстой. Ингэснээр модернизацын үр жимс нь нийт ард түмэнд улам бүр шударга үр өгөөжөө өгч, ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл зоригоо байнга бодит байдал болгон хувиргаж байх ёстой.