Эдийн засаг:
Д.Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг ирэх сарын 1-нээс өмнө ажиллуулахаар болжээ.
Ингэхдээ ажлын өдрүүдэд тодорхой цагуудад ажиллуулах аж. Харин амралтын өдрүүдэд ээлжилж ажиллуулах юм байна. Өөрөөр хэлбэл, нэг долоо хоногт нь бямба гарагт, дараа нь нямд гэх мэтчилэн ажиллах аж.
Улаанбаатар хотод өнгөрсөн жилүүдэд нийт 145 усан оргилуур байгуулсан ч ердөө 50 орчим нь л ажилладаг аж. Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын хүрээнд 7200 м2 ногоон байгууламж хийж, 84м урт 23.6 өргөнтэй гэрэлт болон хөгжимт усан оргилуур, монгол гэрийн хэлбэр бүхий шилэн пасадан шийдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон иргэдэд үйлчлэх хоёр нийтийн бие засах газар, хүмүүсийн амарч суух зориулалттай зургаан ширхэг саравч, дөрвөн эгнээ шаталсан суудал бүхий хагас дугуй хэлбэрийн 800 м2 задгай талбайг бий болгосон юм.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
Өчигдөр, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
Өчигдөр, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
Өчигдөр, 10:32
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46