Боловсролын зээлийн санд ажиллаж байгаад орон тооны цомхотгол нэрээр 2022 оны есдүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн О.Сийлэгмааг ажилд нь буцаан томилох үүргийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан холбогдох албаныханд үүрэг болгожээ.
О.Сийлэгмаа нь БЗС-д ажиллаж байх үеэсээ тус сангаас гадаадын их сургуульд суралцагчдад олгодог сургалтын төлбөрийн зээлийг шалгуур хангаагүй хүмүүст өгч, мэдээлэлд ойр улс төрийн хүрээнийхний хамаарлууд зээл авдаг, эргээд шалгуур болзол хангаагүй хүмүүсийн зээлийг үе үеийн Боловсролын сайд нар тушаал гаргаж чөлөөлдөг зэрэг олон асуудлаар шүгэл үлээж, нийгмийн анхаарлыг БЗС-д төвлөрүүлээд байгаа билээ. Тэгвэл түүнийг ажилд нь буцаан томилоод зогсохгүй БЗС-гийн асуудлыг шалгах Ажлын хэсэгт ажиллахыг санал болгож байгаа юм байна.
Тэрбээр "Өчигдөр О.Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж, албан ёсоор уучлал гуйж, хуучин албаны даргын албан тушаалд буцааж томилох үүргийг өгсөн. Мөн БЗС-нд Сангийн яам болон манай яамны хамтарсан шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах саналыг тавьсан. Асуудлыг зөв болгохын тулд ширээний 2 талд биш ширээний 1 талд суугаад хамт зөв болгох ёстой" гэжээ.
Харин энэ талаар О.Сийлэг ярихдаа, Энэ яриа үнэн,сайд уучлалт гуйсанд баярлалаа. Тэр дайны соёл байх байлгүй дээ гэж харж байсан. Ажлын санал тавьсан ч БЗС-нд очихоос айж байгаагаа хэлсэн.Тэдэнтэй шүүхэдсэн, одоо ч тэднээс цахимд доромжлол гүтгэлэг байж л бна, ажиллаж байхдаа илрүүлсэн, тайланга сайдад өмнө нь хүргэсэн хэмээсэн юм.