Спорт / Мэдээ мэдээлэл

Г.Оргилболд дэлхийн хошой аварга болов

Хуваалцах:

Г.Оргилболд дэлхийн хошой аварга болов

 

Африкийн Бүгд Найрамдах Улсын Сан Сити хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байна. Тэмцээнд Монгол улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 28 тамирчин өрсөлдсөнөөс өчигдөр Галдангийн Оргилболд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. 
Г.Оргилболд нь насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 93 кг-ын жинд цээжнээс 227 кг-ыг шахсанаар түрүүлж, дэлхийн хошой аварга болсон ба өнгөрсөн жилийн тус тэмцээнээс алтан медаль хүртэж байсан юм.  Г.Оргилболд энэ удаагийн тэмцээний Монголын багийн анхны алтан медаль, долоо дахь медалийг эх орондоо авчирлаа. Өмнөх өдрүүдэд Б.Үүрцайх, Б.Батсайхан, Г.Гөнтөгс, Г.Сумъяасүрэн мөнгө, Ш.Пэрэнлэй хүрэл медаль хүртсэн билээ. Нэмж мэдээлэхэд Монгол Улсад пауэрлифтингийн спорт үүсэж хөгжсөний 20 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд баг тамирчдын энэхүү амжилт нь ойд барьсан бэлэг болж байна. 
скачать dle 12.0