Мэдээ мэдээлэл

Бага насны хүүхдийг хүчирхийлээд, хөнөөсөн этгээд хорих газраас суллагдаад удаагүй 21 настай этгээд байжээ

Хуваалцах:

 

Баянгол дүүрэгт найман настай хүүхдийг хүчиндэн амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, охины хоолойг боон амь насыг нь бүрэлгэн нүхэн жорлонд хаясан байжээ.

Цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн гаргасан байна.

Уг хэргийг үйлдсэн этгээд нь 21 настай, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан, хорих ангиас дөнгөж суллагдан гарсан байсан аж. Түүнийг цагдаагаас өчигдөр баривчилжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Манай  00-д  5-6  орчим  насны нүцгэн бололтой хүүхэд алаад хийчихсэн байна” гэсэн мэдээлэл тавдугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад долоон настай эмэгтэй хүүхдийг 21 настай эрэгтэй хүчирхийлж, улмаар амь насыг нь хохироогоод айлын жорлонд хийж, хэргийн газрыг орхин зугтаасныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, тухайн этгээдийг баривчлан цагдан хорьж, шалгалтын ажиллагааг явуулж байна” гэлээ.

скачать dle 12.0