Улс төр / Мэдээ мэдээлэл

БШУЯ: "Улаан шугам" татаж, сайдын тушаал зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцно

Хуваалцах:

БШУЯ: "Улаан шугам" татаж, сайдын тушаал зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцно

Дунд ангиас ахлах ангид элсэн суралцах сурагчдад босго тогтоож, улаан шугам татаж байгааг олон эцэг, эх буруутгаж байгаа юм. Учир нь энэ төрлийн асуудлаас болж хүүхдүүдийг эрэмбээр ангилах нь сэтгэлзүйн болоод бие махбодийн хувьд эрсдэл үүсгэж байгаа аж.

Тиймээс “улаан шугам”-ын хязгаарлалт тогтоохгүй байх, анги дэвшин үргэлжлүүлэн суралцах сонирхолтой бүх сурагчийг сургах тогтолцоог яам нь бий болгосон.

Тодруулбал, Боловсрол, шинжлэх, спортын сайдын Элсэлтийн тухай 2020 оны А/201 тоот тушаалын нэгдүгээр заалтаар ерөнхий боловсролын сургуулийн IX ангийг тухайн жил өдрөөр төгссөн сурагчдыг X ангид элсүүлэх тоонд хязгаарлалт тогтоохгүйгээр хүсэлт гаргасан суралцагчийг үргэлжлүүлэн суралцуулж байхыг сургуулийн захирлуудад үүрэг болгосон байдаг.

Энэ тушаал өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд "Улаан шугам" татах зэргээр хүүхдүүдийн сурах эрхийг хязгаарлаж, сайдын тушаал зөрчсөн тохиолдолд тухайн албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцохыг БШУЯ-наас мэдэгдсэн.

Хэрэв ямар нэгэн байдлаар сурагчдыг эрэмбэлж, эрсдэл үүсгэсэн тохиолдолд тухайн сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах аж. Гэхдээ дээрх тушаалын хэрэгжилт үргэлжилж байгаа ч орон нутгийн болоод нийслэлийн зарим сургуулиудад одоо ч анги дэвших эсэхийг дүнгээр эрэмбэлэх тогтолцоо хэвээр байгаа болохыг эцэг эхчүүд цахим хуудастаа бичжээ. Тиймээс Боловсрол шинжлэх ухааны яамнаас иргэдийн гомдлын дагуу шалгаж, арга хэмжээ авах зохицуулалт хийхээр болсон байна.

ЕБС-ИЙН ЗАХИРЛУУД ХҮСЭЛТ ГАРГАСАН СУРАГЧ БҮРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУРАЛЦУУЛАХ ҮҮРЭГТЭЙ

“Элсэлтийн тухай” 2020 оны А/201 тоот тушаалын дагуу анги дэвшин суралцах хүсэлтэй сурагч бүр үргэлжлүүлэн сурах эрхтэй. Мөн хүүхдийг үргэлжлүүлэн суралцуулах үүргийг ч сургууль хүлээдэг байна.

Тиймээс улаан шугамтай холбоотой асуудал үүссэн тохиолдолд салбар яаманд хандах боломжтой аж.

скачать dle 12.0