Санхүүгийн дархлаатай иргэн болж төлөвшихийн тулд хуримтлуулах зуршилд эртнээс суралцах нь хамгийн чухал. Тиймээс Голомт банкнаас хүүхэд, багачуудынхаа хадгалах зуршлыг дэмжих зорилгоор “Journey to Universal Beijing Resort” урамшуулалт аяныг 2023.05.12-2023.06.12-ны хооронд амжилттай зохион байгуулж дууслаа. Энэхүү аяны хугацаанд бид нийт 66 ялагчийг тодруулж, үүнээс 60 ялагчийг худалдан авалтын эрхийн бичгээр, 6 супер ялагчийг Universal Beijing Resort аялах хос эрхээр тус тус шагнасан юм.
Хэдхэн хоногийн өмнө урамшуулалт аяны сүүлийн ялагчид тодорч, шагналаа гардан авлаа. Бид супер ялагчдын нэг М.Молортой хэдэн хором уулзаж, ярилцсаныг хүргэж байна.
Юун түрүүнд “Journey to Universal Beijing Resort” урамшуулалт аяны супер ялагч болсонд нь баяр хүргэе. Өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
Баярлалаа. Намайг М.Молор гэдэг. Би Шинэ Монгол Коосэн сургуулийн 11-р ангид сурдаг.
Супер шагналын эзэн болсон сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?
Баярлалаа. Маш их баяртай байна.
Гэр бүлийнхнээсээ хэнтэй нь хамт Universal Beijing Resort аялах вэ?
Би аавтайгаа л явна даа.
“Journey to Universal Beijing Resort” урамшуулалт аянд хэрхэн оролцох болсон бэ?
Алтан түлхүүр хадгаламж 2 сарын өмнө шинээр нээгээд энэ аянд оролцох болсон.
Ер нь хуримтлал үүсгээд удаж байгаа юу?
Манай гэрийнхэн бага байхаас л миний нэр хадгаламж нээгээд хуримтлуулж эхэлсэн.
Хуримтлалтай байхын давуу талыг юу гэж боддог вэ?
Ирээдүйд гэнэт мөнгөний хэрэг гарах үед хэрэг болох байх. Ер нь эрсдэлд бэлэн байгаад хадгалж байх нь зөв гэж боддог.
Хуримтлалаараа ирээдүйд юу хийнэ гэж боддог вэ? Төлөвлөсөн зүйл бий юу?
Одоохондоо төлөвлөсөн зүйл байхгүй дээ.
Ялагч болсонд нь дахин баяр хүргэе. Ирээдүйдээ зориулж үргэлжлүүлэн хуримтлуулаарай.
Баярлалаа.
Голомт банкнаас зохион байгуулсан “Journey to Universal Beijing Resort” урамшуулалт аяны үргэлжлэх хугацаанд олон бяцхан харилцагч шинээр хадгаламж нээлгэж, хадгалах зуршлыг бий болгож чадсан байна. Энэхүү аянд оролцож, ирээдүйдээ хуримтлалаар хөрөнгө оруулсан нийт бяцхан харилцагчид болон эцэг, эхчүүддээ талархал илэрхийлье.