Мэдээ мэдээлэл

Хоригдлуудаар шарилж устгуулах захирамж өнөөдрөөс хэрэгжинэ

Хуваалцах:

Хоригдлуудаар шарилж устгуулах захирамж өнөөдрөөс хэрэгжинэ

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тушаал гарган, ялтангуудаар Улаанбаатар хотын шарилжийг түүлгэж, устгуулах арга хэмжээ авахаар болжээ. Эл тушаал өнөөдрөөс  эхлэн хэрэгжих юм байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалд “иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, шүүхээс оногдуулсан ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хорих ял эдэлж буй хоригдол, нийтэд тустай ажил хийлгүүлэх ял шийтгүүлсэн, баривчлагдсан этгээдийг нийслэл Улаанбаатар хотын нийтийн эдэлбэр газрын шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэх ажилд хууль тогтоомжийн хүрээнд татан оролцуулж, зохион байгуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газарт даалгасугай” гэжээ.

скачать dle 12.0