Мэдээ мэдээлэл

Боомтын давуу талыг бүрэн ашиглаж, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжинэ

Хуваалцах:

Өвөр Монголыг Хятад улсын умардад нээлттэй чухал суурин болгох нь ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Өвөр Монголд даалгасан таван том ажлын нэг юм. Мөн ӨМӨЗО-ны нээлттэй байдлыг дээд зэргээр сайжруулж, өндөр чанартай хөгжлийг дэмжих бодит хэрэгцээ юм. Хөлөнбуйр хот Өвөр Монголыг Хятад улсын умардад нээлттэй чухал суурин болгоход анхаарлаа хандуулж, умардад нээлттэй чухал суурин болгох ажлыг эхлэл болгон авч, "Хил" гэсэн заалтыг бүрэн ашиглаж, Орос, Монголтой харилцан холбогдсон газар зүйн давуу талыг идэвхтэй ашиглаж, эх орондоо үйлчилж, ойр орчмын бүс нутгийг удирдан чиглүүлж, эх хуурайн нээлттэй өндөрлөг газар байгуулан, хилийн боомтыг нээх чухал түшиц газар байгуулж, бодлогын харилцаа холбоо, байгууламжийн харилцан үйлчлэл, саадгүй худалдаа, санхүүгийн интеграцчлалыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулжээ. Мөн иргэд хоорондын харилцаа холбоог бий болгож, "Бүс ба зам" санаачилгад идэвхтэй нэгдэн,   Хөлөнбуйрын умардад нээгдэх бүлгийг бичихийг хичээж байна.

 

Хөлөнбуйр хот  баруун хойд, баруун урд талаараа ОХУ, Монгол Улстай тус тус хиллэдэг. 1.733.32 км урт хилийн шугамд сувдаар чимсэн мэт улсын зэрэглэлийн 8 нээлттэй боомт байдаг. Түүнчлэн Хайлаар дүүргээр төв тэнхлэг болгосон Хятадын гадаадад нээлттэй байх хил хязгаар, Евроазийн эх газрын гүүрний чухал зангилаа юм.  Мөн "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад чухал байр суурь, үүрэг гүйцэтгэдэг. Хөлөнбуйр хот нь Манжуур боомтоор тэргүүлж, Хятад, Оросын хилийн Хэйшаньтөү, Шугуй боомт, Хятад, Монголын хилийн Ар Хашаат, Өвдөг боомтоор хоёр жигүүр, Хайлаарын агаарын боомтоор төв болгож, хилийн дагуух нээлттэй бүсийг оновчтой зохион байгуулалтад оруулж, хилийн боомтын эдийн засгийг хөгжүүлэх үндэс суурь болох юм.

 

Манжуур-Умардад нээлттэй хамгийн хүчтэй дууг хөгжимдөж байна

 

Манжуур бол Хятадын хамгийн том хуурай замын боомтын хувьд Хятадын умардад нээлттэй ба “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор” байгуулахад чухал зангилаа болж, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй үйлчлэн, боомтын эдийн засгийн хөгжил болон умардад нээлттэй байдалд манлайлах үүрэг гүйцэтгэж байна.

 

Манжуурын авто замын боомт нь ОХУ-ын Забайкальскийн хязгаарын Забайкальскийн авто замын боомттой залгаа, Хятад, Оросын хилийн 42 дугаар тэмдэгтийн ойролцоо байрладаг. 24 цагийн турш гаалийн бүрдүүлэлт хийдэг Хятадын цорын ганц олон улсын авто замын боомт юм. Манжуурын авто замын боомтын хамтарсан хяналтын хэлтсүүд БНХАУ-ын хилээр орж, гарах     ОХУ-ын тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тавихгүй үйлчилгээ нээж, гаалийн бүрдүүлэлтэд түргэн шуурхай оруулах тал дээр анхаарч ажиллаж байна.

 

Сүүлийн таван жилийн хугацаанд Манжуурын авто замын боомт "Байгаль орчныг оновчтой болгох, эрчим хүчний түвшинг сайжруулах, гаалийн бүрдүүлэлт хийх, хөгжлийг дэмжих" ажлын санаан дээр ихээхэн анхаарал хандуулсан юм. Мөн боомтын хамтарсан хяналт шалгалтын албадын уялдаа холбоог бэхжүүлж, тээвэрлэлтийн хүчин чадлыг иж бүрэн сайжруулан, боомтын импорт, экспортын хэмжээг үлэмж нэмэгдүүлэхэд тус дэм үзүүлсэн төдийгүй, авто замын боомтын хүчин чадлыг өргөтгөж, шинэчилсэн нь гаалийн бүрдүүлэлтийн хүчин чадлыг эрс дээшлүүлсэн юм.

 

Авто замын боомтоор жилд 10 сая хүнд гаалийн бүрдүүлэлт хийж байгаа бол таван сая тонн бараа бүтээгдэхүүн, нэг сая тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт мөн хийж байна.

 

Хувцас, барилгын машин механизм, жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг салбарт Манжуурын авто замын боомт ч сүүлийн жилүүдэд тасралтгүй цэцэглэж байна. Манжуурын Шыбали гаалийн газар гаалийн бүрдүүлэлтийн горимыг оновчтой болгохын тулд олон арга хэмжээ авч, Манжуурын Шыбали гаалийн газар 2022 онд гадаад худалдааны тогтвортой байдал, чанарыг дэмжих, гаалийн бүрдүүлэлтийн шат дамжлагыг хэрэгжүүлэхэд тус дэм болох 20 арга хэмжээг хэрэгжүүлж, олон олон экспортын барилгын машин үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд Манжуурын авто замын боомтын экспортыг сонгосон юм. Мөн экспортод гаргаж буй жимс, хүнсний ногооны хадгалалтын хугацаа богино, олон улсын зах зээлийн өндөр чанарын шаардлагад нийцсэн Манжуурын Шыбали гаалийн газар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд “Ногоон суваг” нээж, тусгайлан бэлтгэгдсэн боловсон хүчин, постууд нь аж ахуйн нэгжүүдэд бизнесийн зааварчилгаа, гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ үзүүлж, жимс, хүнсний ногооны экспортыг ирсэн даруйд нь мэдээлэх, шалгаж, шууд гаргах боломжтой болсон юм.

 

Европ дахь хувцасны эрэлт хэрэгцээнд гаалийн байгууллага ихээхэн анхаарал хандуулж, аж ахуйн нэгжүүдэд утсаар холбогдох, нүүр тулан ярилцах зэргээр бизнесийн чиглэл өгч, "Гаалийн бүрдүүлэлт + саатсан ажил"-ын баталгааны механизмыг чангатгаж, тусгай боловсон хүчин томилон аж ахуйн нэгжүүдэд хувцасны экспортын гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ үзүүлж, аж ахуйн нэгжүүд хувцасны экспортын асуудлаа цаг тухайд нь шийдвэрлэхэд тусалдаг юм.

 

Манжуурын төмөр замын боомт нь Хятад-Европын галт тэрэгний тээвэрлэлтийг бүрэн баталгаажуулж, импорт, экспортын барааны ангиллыг тасралтгүй нэмэгдүүлэн, боомт дахь бараа бүтээгдэхүүний эх үүсвэрийг өргөтгөж, боомтын ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд тус үзүүлсээр байна. 2018 онд Хятад-Европ чиглэлийн 1801 галт тэргийг оруулж гарган, 2023 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэл Хятад-Европ чиглэлийн 1542 галт тэрэг орж, гарсан нь өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өссөн юм. Хятад-Европын чиглэлийн галт тэрэг нь Хятадын гадаад худалдааны тогтвортой,   тохиромжтой суваг болсон юм.

 

Манжуурын төмөр замын жижүүрийн нүдэнд Манжуур боомт өдөр бүр хөл хөдөлгөөн ихтэй байж, Хятад-Европыг холбосон галт тэрэгний зүүн талын чухал зангилааны хувьд өдөр бүр хэдэн зуун мянган "Хятадын бараа" Европ руу гарч байгаа юм.

 

Боомт дахь бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасралтгүй өргөжихийн хэрээр задгай ангиллын импорт жигдэрч, Хятад-Европ чиглэлийн галт тэрэг эрчимтэй хөгжиж, үүний дотор ОХУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импорт тогтвортой байж, рапс, хулдаас, улаан буудай, наранцэцгийн үр, овьёос, сагаг будаа зэргийг голчлон импортолж байна.   

 

Иж бүрэн тээврийн хэрэгслийн экспорт хоёр дахин нэмэгдэж, 2022 онд иж бүрэн автомашины экспорт 19.785 нэгжид хүрч, 2023 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэл иж бүрэн автомашины экспорт 15.885 ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 454.5 хувиар өсөж, дээд амжилтад хүрсэн байна.

 

Манжуур боомт Хятад, Оросын хилийн чухал гарцуудын нэг болсноор хилийн оршин суугчдад асар их ашиг тус авчирсан. Юуны өмнө Манжуур боомт хил орчмын оршин суугчдыг ажлын байраар хангах, бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлсэн байна. Чухал боомт хотын хувьд Манжуур боомтыг барьж ашиглалтад оруулахад хүний нөөц их шаардагддаг төдийгүй, хилийн оршин суугчид боомт дээр ачаа тээвэр, гаалийн бүрдүүлэлт, агуулах зэрэг олон төрлийн албан тушаалд ажиллах боломжтой болсон юм. Үүний зэрэгцээ боомтын хөгжил цэцэглэлт нь хил орчмын оршин суугчдыг ажлын байраар хангах, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлсэн нийтийн хоол, байр, тээвэр зэрэг эргэн тойронд үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд хүргэсэн юм. Хоёрдугаарт Манжуур боомт хилийн иргэдэд эдийн засгийн орлого авчирч, хилийн худалдааны чухал сувгийн хувьд Манжуур боомтын худалдааны хэмжээ харьцангуй өндөр түвшинд байсаар ирсэн. Хилийн оршин суугчид импорт, экспортын бизнес, хил дамнасан цахим худалдаа зэрэг худалдааны үйл ажиллагаа эрхэлснээр тогтвортой эдийн засгийн орлоготой байх боломжтой болсон.

 

Сэтгүүлчид Хятад, Орос, Монголын уулзварт орших, Оросын хүнсний импортын бизнесийг олон жил эрхэлж буй Манжуурын Ангэ импорт, экспортын хил дамнасан цахим худалдааны компаний менежер Ван Шяньжэтэй ярилцахад тэрээр:

- Сүүлийн жилүүдэд Хятадад Оросын зайрмагийн эрэлт ихсэх хандлагатай байна. Мөн импортын бизнес маш хурдацтай өргөжин тэлж, Европ, Америкийн зарим өндөр зэрэглэлийн зайрмагуудтай харьцуулахад Оросын зайрмагийн үнийн давуу тал маш тодорхой харагдаж, чанартай, дунд зэргийн үнээр Орос зайрмаг Хятадын иргэдийн таашаалыг хүртэх болсон гэж хэлэв.

Ван Шяньжэ мөн:

- Энэ оны 01 дүгээр сараас 07 дугаар сар хүртэл компаний зайрмагийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин нэмэгдэж, зарагдсан зайрмаг нь Сычуань, Хунань, Хубэй, Хэнань, Жянсү, Аньхуй зэрэг газар дараалан орж ирсэн. Хил дамнасан цахим худалдааны платформыг эрчимтэй хөгжүүлсний ачаар манай компаниудын бизнесийн хэмжээ эрс нэмэгдсэн. Одоо Орос зайрмаг Хятад руу голчлон далайгаар болон машинаар тээвэрлэгдэж, зайрмагийг хүйтэн гинжээр тээвэрлэх шаардлагатай болохоор тээврийн зардал бага биш юм. Гэхдээ Хятад-Европ чиглэлийн галт тэрэг олноор нээгдсэнээр ирээдүйд хүйтэн гинжин хэлхээний системээр тоноглогдсон Хятад-Европ чиглэлийн галт тэргээр зайрмаг тээвэрлэж, тээвэрлэлтийн зардлыг бууруулж, цаг хугацааг богиносгох болно гэж хэллээ.

 

Шугуй боомт-Оросын импортын модон материалыг түгээх чухал төв

 

Шугуй боомт нь Хятад, Оросын хилийн гол Эргүнэ голын дунд урсгалын зүүн төгсгөлд, Монгол шугуй сумын баруун өмнө зүгт 0.5 км, өмнө зүгт Эргүнэ хотын Лабудалин суурингаас 168 км зайд, баруун талаараа Эргүнэ гол ба ОХУ-ын Олочи боомтын эсрэг талд оршдог. Барилгын ажил 1989 онд эхэлж, 1991 оны 02 дугаар сарын 01-нд албан ёсоор ашиглалтад орсон байна. Тус боомт ашиглалтад орсноор орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн түлхэц үзүүлж, хөрөнгө оруулалтын орчин ч илт сайжирсан байна. Эндээс голын цаадах Оросын Олочи хэмээх жижиг тосгоныг буюу олон зуун жилийн өв уламжлалтай Оросын уламжлалт орон сууцны сийлбэр модон байшингуудыг эндээс харж болно. Мөн Оросын ёс заншил, Хятад, Орос иргэдийн энгийн зан заншлыг мэдрэх боломжтой.

 

Шугуй боомт нь Хөлөнбуйр хотын нээлтэд чухал байр суурь эзэлдэг. Шугуй боомтын эсрэг талд байх Олочи боомт Чита мужийн зүүн хойд есөн дүүрэг, хотыг хамардаг болохоор ашигт малтмалын арвин их нөөцтэй, алт олборлолтоороо алдартай. Мөн хар тугалга, цайр, төмөр, зэс зэрэг ашигт малтмалын ихээхэн нөөцтэй. Ойн нөөц асар их, 450 сая шоо метр модны нөөцтэй. Шугуй боомт нь Оросын импортын модон материалыг түгээх чухал төв болсон юм.

 

Монгол шугуй сумын нарийн бичгийн дарга н.Давхарбаяр:

- Шугуй боомт одоог хүртэл нийт 70 сая юаний хөрөнгө оруулалт хийснээр барилга барих, Хятад, Оросын найрамдлын гүүр барих зэрэг ажлыг  хариуцсан. Тус боомт оргил үедээ жилд 400 мянган тонн ачаа тээвэрлэдэг. Гол ачаа нь хүдэр, мод байдаг гэж танилцуулсан юм.

- Тус боомт нээгдсэнээр нутгийн иргэдийн амьдрал болон орон нутгийн эдийн засгийн хөгжилд ямар өөрчлөлт гарсан бэ?

Н.Давхарбаяр:

- Нутгийн иргэдийн амьдралын хувьд том оврын машинуудаар модон материал, хүдэр тээвэрлэх ажил олон болсноор тэдний орлогыг өөрчилж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд түлхэц өгсөн гэж хэллээ.

 

Өвдөг боомт-“Хятад, Монголын эдийн засгийн коридор” болон “Торгоны зам”-ын эдийн засгийн бүсийн чухал зангилаа

 

Өвдөг боомт нь Хятад, Монголын хилийн 1423-р хилийн зурваст, Шинэ Барга зүүн хошуунд байрладаг Хөлөнбуйр хотын гадаадад нээлттэй найман боомтын нэг юм. Мөн Хятадын "Бүс ба зам" санаачилга ба Өвөр Монголыг Хятад улсын умардад нээлттэй чухал суурин болгох тулгуур болов. Боомтын импортын бизнес нь газрын тос, нүүрс, тэжээлийн өвс, газар тариалан, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, гол экспортын бизнес нь Дачин газрын тосны хайгуулын машин, материал, барилгын материал, цахилгаан механик бүтээгдэхүүн, өдөр тутмын хэрэгцээний бараа бүтээгдэхүүн зэрэг болно. Тус боомт нь Монголын ашигт малтмал, газар тариалан, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн импортлох суваг, ӨМӨЗО-ны зүүн хэсгийн хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал бааз болжээ. 2020 онд Өвдөг боомтыг жилийн турш албан ёсоор нээхийг зөвшөөрөв. Тус боомтын байршил нь Монголын Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагтай хөршилнө. Өвөрмөц байршил, нөөц баялгийн давуу талаараа Өвөр Монголын зүүн хязгаарт стратегийн эрчим хүчний замд оршдог.

 

Сүүлийн таван жилийн хугацаанд тус боомт 2.8 сая тонн ачаа тээвэрлэж, Хөлөнбуйр хотын хоёр дахь том боомт болжээ. 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх байдлаар Өвдөг боомтоор импортолсон, экспортолсон нийт бараа бүтээгдэхүүний тоо 278.600 тонн, үүнээс импортоор 272.100 тонн, экспортод 6.500 тонн бараа нийлүүлсэн байна.

 

Боомтын ажилтан боомтын холбогдох нөхцөл байдал, боомтын үйлчилгээний арга хэмжээ, гаалийн бүрдүүлэлт хийх чадавхыг сайжруулах үйлчилгээний арга хэмжээ, орох, гарах боловсон хүчний тав тухтай үйлчилгээний арга хэмжээний тухайд:

-Өвдөг боомт Хятад, Монголын хилийн худалдааны чухал гарцын хувьд Хятад-Европын чиглэлийн төмөр зам болон Хятад-Монголын төмөр замын үйл ажиллагаатай салшгүй холбоотой юм. Боомтын бүтээн байгуулалт нь бүс нутгийн эдийн засаг, худалдааг эрчимтэй хөгжүүлэх логистикийн баталгааг түргэн шуурхай, үр дүнтэй болгохын зэрэгцээ Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагаа, солилцоог дэмжин “Торгоны зам”-ын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг ахиулахад чухал хувь нэмэр оруулах болно гэж танилцууллаа.

 

Нийтлэл: ЖИНЬ ШАНЬ, ЧҮНЬ ЯНЬ,  ХӨҮ РҮЙ

скачать dle 12.0