Мэдээ мэдээлэл

Насанд хүрээгүй охиныг хүчиндэж, жирэмсэн болгосон этгээд оргон зугтжээ

Хуваалцах:

Насанд хүрээгүй охиныг хүчиндэж, жирэмсэн болгосон этгээд оргон зугтжээ

 

Олон нийтийн цахим сүлжээнд “Насанд хүрээгүй охиныг хүчиндэж, жирэмсэн болгосон сонсогч хилээр гарч, хохирогчдыг дарамталж эхэлжээ” гэх мэдээлэл 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 04 дүгээр сард иргэн “Э” нь таксигаар үйлчлүүлэхдээ жолоочид нь хүчиндүүлсэн гэх хэрэгт Хууль сахиулахын их сургуулийн оюутан “У” гэгч нь үйлдсэн болохыг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа дуусгасныг Прокурорын байгууллагаас Баянзүрх дүүргийн Шүүхэд шилжүүлжээ.

Хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд шүүгдэгч “У”-ын өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Шүүгдэгч “У” гэгч нь Замын-Үүд авто замын боомтоор оргон зугтаж, хэргийг Баянзүрх дүүргийн шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр түдгэлзүүлжээ.

Иргэн “У” гэгч нь гэмт хэрэгт холбогдох үедээ Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүй ба Хууль сахиулахын их сургуулийн оюутан байжээ. Цаашид “У”-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрэн сурвалжилж байна.

скачать dle 12.0