Мэдээ мэдээлэл

Айраг зөөсөн эмнэлгийн машиныг ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙНХ биш гэлээ

Хуваалцах:

Айраг зөөсөн эмнэлгийн машиныг ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙНХ биш гэлээ

 

Өнгөрсөн амралтын өдөр “Түргэн тусламжийн машиныг зориулалтын бусаар ашиглаж, айраг зөөж байна” гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэнтэй холбоотойгоор Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс мэдэгдэл гаргажээ.

Тус газраас “Нийслэлийн түргэн тусламжийн төв нь нийслэлийн 6 дүүргийн иргэдэд газар дээрх болон эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээг 24 цагаар тасралтгүй хүргэн ачаалалтай ажилладаг билээ. Мөн автомашин бүр дээр GPS төхөөрөмж суурилуулан хяналт тавин, зөвхөн түргэн тусламжийн үйлчилгээнд ашигладаг. 

Тус төвийн түргэн тусламжийн автомашинууд нь урд, хойд талдаа “ТҮРГЭН ТУСЛАМЖ” бичиглэлтэй, хоёр хажуу талдаа хөх өнгийн дэвсгэр дээр цагаанаар “НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ” хэмээх бичиглэл, хөх өнгийн логотойгоороо бусад хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлгийн автомашинуудаас ялгагддаг.

Улаанбаатар хотын хэмжээнд манай төвөөс гадна хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлэг бүрт эмнэлгийн машин байдаг бөгөөд иргэд эмнэлгийн бус үйлчилгээнд явж буй автомашины зургийг авч, манай байгууллагын автомашин мэтээр цахим орчинд түгээн, буруу мэдээлэл тарааж байна.

Тиймээс зураг дээрх тэмдэглэгээнээс өөр өнгийн тэмдэглэгээтэй автомашин нь манай НТТТ-ийн машин биш болохыг мэдэгдэж байна” гэжээ.
 

скачать dle 12.0