Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:
Өнөө, маргаашдаа дулаан байх боловч цаашдаа ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ.
2023 оны 09-р сарын 12-ны 20 цагаас 09-р сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…+3 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +2…+7 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +13…+18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25….+30 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр +5…+7 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +18…+20 градус дулаан байна.