Мэдээ мэдээлэл

Баян-Өлгий аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хуваалцах:

Баян-Өлгий аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

 

Өнөөдөр өглөөний 06:42:31 минутад Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төвөөс баруун хойд зүгт 16 километрийн зайд газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн хүч нь 4.6 магнитудын хүчтэй байсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, зургаан баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай. 

скачать dle 12.0