2023 оны аравдугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Онон, Улз голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-10 градус, бусад хэсгээр -2...-4 градус хүйтэн, өдөртөө +12...+14 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -7...-9 градус хүйтэн, өдөртөө +11...+13 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +10...+12 градус дулаан байна.
2023 оны аравдугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 25-нд Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байна. 26, 27-нд нийт нутгаар өдөртөө дулаарна.