Өмнөд Америкийн эх газрын зүүн өмнөд бүс дэх Аргентин бол Хятадаас хамгийн алс орших орны нэг юм.
2023 оны долдугаар сард Аргентины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ачсан галт тэрэг Бельграно төмөр замаар боомт зорин довтолгоно. Эдгээр бараа бүтээгдэхүүн дэлхийн өнцөг булан бүрт хүрдэг. Төмөр замд ашиглаж буй зүтгүүр, ган цариг, дэр моднууд 20 мянган километрийн тэртээх Хятад улсаас гаралтай юм. Энэ төмөр замыг засварлаж сайжруулснаар “Дэлхийн үр тарианы агуулах” болох Аргентины ачаа тээврийн судсаар галт тэрэг довтолж, бөмбөрцөгийн хоёр талын хоёр улсын зайг ойртуулсан билээ.
Аргентины "Бүгд найрамдах улс" эдлэнгийн эзний хүү Раул Монета:Арга хэмжээг бид энд зохион байгуулж, Ши Жиньпин даргад хоол хүнсээ үзүүлж, үхэр малаа харуулсан. Түүний зэрэгцээ дуу хөгжмөө ч сонирхууллаа.
Аргентины нийслэл Буэнос-Айрес хотоос 70 гаруй километрийн зайд орших Бүгд Найрамдах улсын эдлэнд 9 жилийн өмнө болсон үйл явдлыг Раул Монета одоо ч тод санаж байна. 2014 оны долдугаар сарын 19-ний өдөр Ши Жиньпин дарга тэднийд зочилсон юм.
2014 оны долдугаар сарын 19-ний өдөр Ши Жиньпин дарга "Бүгд найрамдах улс" эдлэнтэй танилцав.
Аргентины "Бүгд найрамдах улс" эдлэнгийн эзний хүү Раул Монета:Элчин сайдын яамнаас бидэн рүү утасдаж, элчингийн хүмүүс "Хятад улсын дарга Ши Жиньпин анх удаагаа Аргентинд айлчлах юм. Тариаланч айлын амьдралтай танилцаж, Аргентиний фермийг харах хүсэлтэй байгаа" гэсэн юм.
Алс холын Хятад улсаас ирсэн хүндэт зочиндоо Монета танго бүжиг, тусгай yerba mate цай, шарсан үхрийн мах бэлтгэн халуун дотно хүлээж авсан бөгөөд Ши Жиньпин даргатай хамт нутгийн оливийн тос, дарс амсжээ.
Аргентины "Бүгд найрамдах улс" эдлэнгийн эзний хүү Раул Монета:Ши Жиньпин дарга хүмүүс өдөрт хэдэн цаг ажилладаг, мөн үхрийн мах ямар үнэтэйг асууж байлаа.
Ши Жиньпин дарга айлчлалын үеэр хоёр орны хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг эрчимжүүлж, бараа бүтээгдэхүүний худалдааг өргөтгөх ёстой гэж онцолжээ.
Белграногийн төмөр замыг шинэчлэн засварлах ажил тулгамдаж байсан тул Аргентины засгийн газар "Төмөр зам сэргээх төлөвлөгөө"-г санал болгов.
Аргентинд айлчлахдаа Ши Жиньпин дарга 2014 онд Бельграногийн ачаа тээврийн төмөр замын шинэчлэлийн төслийн нээлтэд видео хэлбэрээр оролцжээ. Энэ бол "Бүс ба Зам" санаачилгын хамтын бүтээн байгуулалтын хүрээнд Хятад, Аргентины зам тээврийн салбарт хамтран ажилласан чухал төсөл юм.
Бельграногийн ачаа тээврийн төмөр замын шинэчлэлтийн төслийн барилга байгуулалтын ажил хариуцсан Шяо Яо:Бид түүнээс хойш Ши Жиньпин даргын зааварчилсан дагуу ажлаа хийж гүйцэтгэсээр ирсэн.
Шинэчлэгдсэн Бельграногийн ачаа тээврийн төмөр зам хойд бүсийн үр тарианы чухал газрыг Росарио боомттой холбож, орон нутагт 4800 ажлын байр бий болгосон юм. Зам тээврийн энэ сувгаар өнөөдөр Аргентины шар буурцаг, улаан буудай, эрдэнэ шиш, мөн хөдөө аж ахуйн бусад олон бүтээгдэхүүн дэлхийн өнцөг булан бүрт хүрч байна.
Аргентины ерөнхийлөгч Альберто Фернандез:Манай хоёр ард түмнийг ойртуулахад Ши Жиньпин дарга чухал үүрэг гүйцэтгэсэн. Сайн харилцаа нь илүү сайн бат бэх холбоос болж, холыг ойртуулна гэдэгт миний бие итгэлтэй байна.
Санаа нийлсэн хүмүүсийг уул ус зааглаж чадахгүй. Латин Америкчууд дунд “Жинхэнэ найз нөхөд дэлхийн хязгаараас ч сэтгэл зүрхээ таньдаг” гэсэн хэлц үг байдаг. Тив дамнасан найрсаг харилцаа нь “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах эрч хүчийг зангидаж байна.
2023 оны зургадугаар сард Бельграногийн ачаа тээврийн төмөр замыг шинэчлэх төслийн эхний үе шат амжилттай хэрэгжлээ.
Хятад, Аргентины хамтран байгуулсан Гаучари нарны цахилгаан станц Аргентин эрчим хүчний хөгжлийн хэлбэрээ шинэчлэхэд тус дэм боллоо.
Гисай усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэн ашиглалтад оруулснаар Аргентины 1.5 сая өрхийн өдөр тутмын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах боломжтой болно.