Мэдээ мэдээлэл

ХААН Банкны картаараа БНСУ-д хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй

Хуваалцах:

ХААН Банкны картаараа БНСУ-д хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй

 

ХААН Банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож ирснээс гадна платинум болон приорити карт эзэмшигчдэдээ зориулан олон улсад нэр хүнд бүхий алдартай эмнэлгүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг өмнө нь бүрдүүлж байсан билээ.

Тэгвэл энэ удаа БНСУ-ын “We hotel” 5 одтой амралт, сувиллын газар болон “Ahnkang” эмнэлэгт тус бүр 10-20 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжийг ХААН Банкны платинум болон приорити карт эзэмшигчдэдээ олгож буйг дуулгахад таатай байна.

зураг
 

“We hotel” нь ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгэгдсэн үзэсгэлэнт Халла уулын бэлд 210,000 м.кв ой модон дунд байрладаг, дээд зэрэглэлийн 5 одтой амралт, сувиллын газар юм. Харилцагч та спа, эмчилгээ, гоо сайхны төв, усан сан зэрэг цогц үйлчилгээнээс сонгон үйлчлүүлж, 10-20 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

зураг
 

Харин 30 жилийн түүхтэй, 300 мянга гаруй хүнийг эмчилж сувилсан “Ahnkang” эмнэлгийн хувьд нуруу, үе мөчний чиглэлээр дагнасан, нэр хүндтэй эмнэлэг бөгөөд орчин үеийн болон уламжлалт анагаах ухааныг хослуулсан эмчилгээ үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог. Тус эмнэлэгт харилцагч та приорити картаараа 20 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой.

Та ХААН Банкны картын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

скачать dle 12.0