Мэдээ мэдээлэл

Баоган болд төмрийн үйлдвэр Хятадын хүч чадлыг илэрхийлнэ

Хуваалцах:

  Хүмүүс төмөр замыг маш хатуу гэж ойлгодог. Баоган төмөр замын үйлдвэрт ирээд анх удаа ган зам үйлдвэрлэж байгааг хараад төмөр зам маш зөөлөн байдгийг мэдлээ. Нэг хэсэг улаан халуун ган бэлдэц хэдхэн минутын дотор "төмөр гоймон" шиг болж хувирдаг.

  "Халаах, өнхрүүлэх, урьдчилан нугалах, хөргөх, тэгшлэх, зүсэж боловсруулах" зэрэг явцыг дамждаг. Баоган төмөр зам дээр аялаж байхдаа тайван унтаж чаддаг нь энэхүү төмөр зам үйлдвэрлэх цехэд байгаа юм.
Баоган болд төмрийн үйлдвэр нь Хятад улсдаа хамгийн том үйлдвэрлэлийн хүчин чадалтай төмөр замын үйлдвэрлэлийн бааз бөгөөд метр тутамд 75 кг-ын даацтай 100 метр төмөр зам үйлдвэрлэх хүчин чадалтай. Дотоодын болон олон улсын цорын ганц үйлдвэрлэгчийн хувьд Хятад улсын нийт төмөр замын гүйлтийн гуравны нэгийг энд үйлдвэрлэдэг байна. Мөн Хятад улсын өндөр хурдны төмөр замын бүтээгдэхүүний 40 орчим хувийг энд үйлдвэрлэдэг.


     Төмөр замын гангаас дэлхийн төмөр замын стандартыг бүрэн хангаж, үндэсний гол төслүүдийг дэмжихээс эхлээд "Бүс ба зам" төслийг хамтран барих хүртэл Баоган төмөр замын бүтээгдэхүүн нь дотоод, гадаадын стандартад нийцсэн 60 сорт, 32 хэсэг ган зам, мөн Н хэлбэрийн ган, 310 В хэлбэрийн ган болон бусад төрлийн 150 мм-ээс 1000 мм хүртэл өргөнтэй замыг бүтээжээ.
      Сүүлийн жилүүдэд Баоган үйлдвэр нь Баян-Овоогийн төмөр, газрын ховор элементийн симбиозын нөөц баялагт тулгуурлан Баоганы "Байгалийн ховор элементийг гангийн найрлагад оруулсан" маш сайн гүйцэтгэл нь аажмаар танигдаж, өвөрмөц "Бугат ган брэнд" болжээ.
      Баоган төмөр зам ба дам нурууны үйлдвэр нь дэлхийн хамгийн хурдан Бээжин-Шанхайн хурдны төмөр замын 62 хувийг хангадаг төдийгүй дэлхийн хамгийн өндөр мильтэй Бээжин-Гуанжөүгийн хурдны галт тэрэгний нийт замын 50 гаруй хувийг хангаж, дэлхийн хамгийн өндөрт орших Чинхай-Төвөдийн төмөр замын бараг гуравны хоёрыг хангадаг байна.


      Ланжөү-Шиньжяны төмөр замыг 589 мянган тонн 100 метр төмөр замаар хангаж, үндэсний бүтээн байгуулалтад асар их хувь нэмэр оруулсан юм.
      Бүтээгдэхүүн болгоны ард “Бүс ба зам”-ын түүх байдаг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Баоган төмөр замын үйлдвэр "Бүс ба зам" санаачилгын үндэсний эрхэм зорилгыг биелүүлж, дэлхий дахинд ашиг тусаа хүртээлээ.
     "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулж буй орнуудад гангаар хучигдсан төмөр замууд тавигдаж, эдгээр улсын хөгжилд эрч хүч нэмжээ.
     Момбаса-Найроби чиглэлийн төмөр зам болон Найроби-Малаба төмөр замын төслийн өргөтгөлийн ажилд Баоган төмөр замын үйлдвэр 49.000 тонн төмөр замын хувь нэмэр оруулжээ. Хятад-Лаосын төмөр замын зам тавих ажилд Баоган төмөр замын үйлдвэр 38.000 тонн төмөр зам тавьсан юм. Мөн Унгар-Сербийн төмөр замыг далай дээгүүр тавихад 22.600 тонн өндөр чанарын ган төмөр зам нийлүүлж, Европын "гангаар хийсэн үйлдвэрлэл"-ийн аяныг эхлүүлсэн байдаг. Баоганы 28.000 тонн ган төмөр зам нь Монголд экспортын шинэ суваг бий болгоход тусалж байгаа юм.


      "Хятад улс “Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлснээс хойш “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтад Баоган групп идэвхтэй оролцож, одоогийн байдлаар “Бүс ба зам” төслийг хамтран байгуулж буй орнуудад 13 сая гаруй тонн ган экспортолж, жилийн экспортын хэмжээ 1.87 сая тоннд хүрч, өмнөх үетэй харьцуулахад хоёр дахин өссөн байна. "Бүс ба зам" зах зээл тасралтгүй өргөжин тэлж, Баоган төмрийн үйлдвэр "ховор шороо ган"-гийн шинж чанарт тулгуурласан маркетингийн ер бусын өргөн сувгийг нээж, экспортлогч орны тоо анх 22 байсан бол өнөөдөр 60 болон нэмэгдсэн" гэж Баоган группийн олон улсын эдийн засаг, худалдааны ХХК-ийн ерөнхий менежер Гүө Шяндүн танилцууллаа.

 

Зохиогч: Н.АЛТАН-УУЛ, Э.ТЭРГҮҮН, ЮЙ ЛИЧЮНЬ
Найруулагч: Э.ТЭРГҮҮН
Эх сурвалж: SOLONGONEWS.M
скачать dle 12.0