Эдийн засаг:
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.04-ний өдрийн 2023/ЦШЗ/1829 дугаар ерөнхий шүүгчийн захирамж
Шүүхийн процессын тойм: 2023.12.04
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Прокуророос Н.Өнөрцэцэгийн худал мэдээлэл тараасан гэсэн 5 үйлдэл, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэсэн 1 үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөн 1 үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдсон.
Н.Өнөрцэцэгийг мөрдөгч нараас 21 удаа утсаар ирэхийг мэдэгдсэн боловч ирээгүй учраас прокуророос мэдэгдэх хуудсаар нийт 6 удаа дуудахад гуравт нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, саад учруулах үйлдлийг удаа дараа гаргаж байгаа нь хуульд заасан яллагдагчийн хүлээсэн үүргийн зөрчилд хамаарах тул прокурорын цагдан хориулах саналыг шүүх хүлээн авч шийдвэрлэв.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49