Голомт банк харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг төрөл бүрийн сонголттойгоор хүргэхийг зорин ажилладаг. Энэ хүрээнд банкны үйлчилгээг илүү ойроос, хурдан шуурхай авах боломжийг харилцагчдад олгосон дижитал бүтээгдэхүүн үйлчилгээний нэг нь ДИЖИТАЛ ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ юм. Голомт банкнаас тогтмол олгодог хэрэглээний зээлийн нэг болох цалингийн зээлийг та Интернэт банк болон Smart bank аппликэйшнийг ашиглан хүссэн газраасаа, хүссэн цагтаа дижиталаар авах боломжтой. Ингэхдээ салбарт очих шаардлагагүйгээр, онлайнаар зээлийн гэрээгээ байгуулан хүсэлтээ илгээхэд л хангалттай бөгөөд таны хүсэлт баталгаажсан тохиолдолд 1-3 минутын дотор зээл олгогдох болно.
Сүүлийн 6 сар нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн, Голомт банкны интернэт банкны үйлчилгээнд бүртгэлтэй бол аль ч банкны харилцагч дижитал цалингийн зээлийг авах боломжтой.
Мөн та дижитал цалингийн зээлийг авснаар цаг хугацаа хэмнээд зогсохгүй цаасгүй хэрэглээг дэмжиж, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулах юм.
- Smart bank ашиглан зээл авах зааврыг ЭНД дарж авна уу.
- Интернэт банк ашиглан зээл авах зааврыг ЭНД дарж авна уу.
Харилцагч та Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас аваарай.