Мэдээ мэдээлэл

Сэрэмжлүүлэг: Байшин шатаж, 44 настай эмэгтэй нас баржээ

Хуваалцах:

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 12 дугаар хорооны Булгийн 2 дугаар гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр 23:59 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байжээ. Мөн иргэн А-ын 8х12 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн дээвэр, цонх хайрагдаж байсныг 30 минут ажиллаж  унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Д/44 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

скачать dle 12.0