Саяхан Хайнань мужийн Аялал жуулчлал, соёл, радио, телевиз, спортын яамнаас 2024 оны Хаврын баярын үеэр Хайнань муж аялал жуулчлалын хүлээн авалт, аялал жуулчлалын орлогын тоо шинэ дээд хэмжээнд хүрсэн гэсэн тоо баримтыг гаргажээ. Мөн Хаврын баярын 8 өдрийн баярын үеэр Хайнань муж 9.5145 сая жуулчин хүлээн авч, нийт аялал жуулчлалын орлого 15.127 тэрбум юаньд хүрчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 48.8 хувь, 62.7 хувиар тус тус өссөн байна. 2019 оны мөн үетэй харьцуулахад 52.6 хувь, 76.7 хувиар тус тус өссөн байна.