Мэдээ мэдээлэл

Хүүхэд алга болсон дуудлага ихээр бүртгэгдэж байна гэв

Хуваалцах:

Хүүхэд алга болсон дуудлага ихээр бүртгэгдэж байна гэв

 

Сүүлийн өдрүүдэд хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдэж, эрэн хайж байгаа талаар шуурхай мэдээлж буй. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 4-ний өдөр 13-14 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд гэрээсээ дайжиж явсан, мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 13 настай эмэгтэй хүүхэд, мөн 12 насны эрэгтэй хүүхэд сураггүй алга болсон мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг хүүхдийн асуудал хариуцсан болон холбогдох алба хаагчид шуурхай зохион байгуулж, дээрх хүүхдүүдийг олж тогтоон, Хүүхэд хамгааллын 108 төвийн Түр хамгаалах байранд хоёр хүүхдийг, ар гэрийнхэнд хоёр хүүхдийг хүлээлгэн өгч, холбогдох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар таны хүүхэд хэнтэй найзалж, нөхөрлөн, хаагуур юу хийж яваа талаар нь мэдээлэлтэй байх, анхаарлаа сулруулалгүй болзошгүй эрсдэлээс сэрэмжлэхийг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.

скачать dle 12.0