Хятад, Европ чиглэлийн ачааны галт тэрэг явж эхэлснээс хойш үйл ажиллагаа нь тогтворжиж, өсөлтөө хадгалж ирсэн юм. Тоо баримтаас харвал Хятад, Европ чиглэлд зорчсон ачааны галт тэрэгний тоо 85 мянгыг даваад байна. Он гарсаар 2600 галт тэрэг явуулаад байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 5.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Тус чиглэлд тээвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ 75 тэрбум ам.долларыг давж, өмнөх гурван жилийн дундаж хэмжээнээс 50 хувиар өссөн байна. Галт тэрэгт ихэвчлэн шинэ эрчим хүчний бүтээгдэхүүн, цахилгаан машины хэрэгсэл зэрэг нэмүү өртөг өндөр бүтээгдэхүүн тээвэрлэж байна. Чингэлэг бүрийн дундаж үнэ 800 мянган юань байгаа нь энгийн галт тэрэгнээс 13 хувиар өндөр дүн юм.
Дижитал боомтыг боловсронгуй болгосноор Хятад, Европ чиглэлийн галт тэрэг явах цэгт гаалийн бүрдүүлэлтийн хүсэлт өгөхөд хэдхэн секундийн дотор боомт шалган өнгөрүүлэх боломжтой болсон. Ингэснээр Хятад, Европ чиглэлийн ачааны галт тэрэг Европын 25 оронд хүрч, саадгүй нэвтрэх хотуудын тоо өнгөрсөн үед 217 байснаа хоёроор нэмэгдэж 219 болжээ.